Special chapter 1

2.1K 184 8
                                    

Ахлах сургуулийн нэг дүгээр анги

Гаён: 1-2 царайлаг хөвгүүдтэй юм аа.

Би: Тэд нар чинь надаас зугтаагаад байдаг юм уу? Эсвэл миний харцагын нүд ажиллагаагүй болчихсон юм уу? Ерөөсөө хичээлийн шинэ жил эхэлснээс хойш ан ав хийсэнгүй. Би Ким Буми байхаа болилоо шүү дээ, энэ чинь одоо.

Гаён: Хамаг амьтны тусын тулд тэр нь дээр миний дүү.

Ойрд ч нээрээ үнэндээ л уйтгартай байна. Хичээлийн шинэ жил эхлээд бүтэн нэг сар өнгөрч байхад олигтой ч хөөрхөнөө харагдахгүй юм. Хамаг өнгөтэй өөдтэй нь шилжчихсэн байгаа юм даа. Өнгөрсөн жил л амрах завгүй хурд хүч авхаалж самбаатай ажиллах байсан юм. Тэгсэн бол ядаж харамсах зүйлгүй байхгүй юу. Ер нь цаашдаа нэг хөөрхөнөө дээр арваас дээш хоног ажиллахгүй ээ. Орчлон ертөнц дээр хэчнээн хөөрхөн аятайхан амьтад байгаа билээ дээ. Тэр болгоныг нь дуусгана гэж үзвэл нэг хөөрхөнөө дээр ер нь л удаж болохгүй. Тэгэхээр ойрын өдрүүдэд зууны шилдэг төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

Хичээл ч завсарлав уу? Үгүй юу? Ангийн хаалгаар багш ч гарч амжаагүй байхад Гаёнд "Би түрүүлж очоод ширээ авч байя" гэж хэлээд хар хурдаараа ангиас гүйн гарлаа. Ер нь ингээд ажилгүй амьтан царайлаад зүгээр яваад байж болохгүй. Эрүүл саруул хүн хоол алгасах ёсгүй. Тэгэхээр хөөрхөнөө олох хамгийн зөв газрын сонголт бол сургуулийн хоолны газар. Өчигдөр шөнөжин бодож байж олсон юм. Золиг гэж яахаараа ийм ухаантай сэргэлэн байдаг байна аа.

Сургуулийн коридороор салхи татуулан хээр талд байгаа юм шиг л давхиж явтал өөдөөс хар саарал утаа татуулсаар биеийн тамирын багш гараад ирэв. Ай сайхан амьдралын садаа! Одоо нүдэнд нь үзэгдчихвэл худлаа үнэн юм ярьж зарах гээд байж сууж ядаад хэрэгтэй хэрэггүй ажил даалгаад унана. Хараагүй байгаа дээр нь үтэр түргэн нүднээс нь далд ороод өгье гэж бодоод хурдхан хажуугийн шат руу уруудлаа. Одоо үүгээр явахаар сургуулийг бараг тойроод хоолны газарт очно доо.

Баахан сургууль тойрч дээш доош сүлжиж гүйсээр байгаад арай хийн хоолны газрын шатаар өгсөөд булан эргэж байтал гэнэт нэг хүн өөдөөс гарч ирээд намайг мөргөхөд би тэр эрчээрээ хойш шатны уруу руу унав. Тэрхэн хооронд өөрийнхөө оршуулгыг хийгээд аль хөөрхөнөөгийнхөө гэрт хорогдхоо бодож, одоогийн байдлаар ямар ч хөөрхөнөөгийн жагсаалтгүй байгаагаа санаж бухимдаад авав.

Хувь тавилантайгаа эвлэрээд болохгүй бол Ким Мингюүд шүгэлж амьдралыг нь самрахаар болоод сэтгэл амар унаж байтал нэг хатуу ч юм шиг зөөлөн ч юм шиг зүйл дээр ар нуруугаараа газардахдаа л өөрийгөө бараг ямар байдалтай байгаагаа санаад байгаа юм биш үү? Тэгсэн хөдөлж амжхаас өмнө гэнэт ардаас намайг түлхэж шатан дээр тэнцвэрийг минь олуулж зогсоочхоод эргэж харахын хооронд цаашаа гүйгээд алга болчхов. Хэн намайг аварсан бэ? ХЭН БЭ ЧИ? ОРОООМООООООО

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now