23. My i

2.1K 259 10
                                    

Хамгийн аймаар нь Вонү бид хоёр үерхээд гурван жилийн нүүр үзэж байна. Тэр нэг Вонү согтуу ирж аав ээжид ховлосон өдрөөс хойш хөөрхнөө найрахаа больсон байдаг юм. Нэг жилийн дотор мөн ч олон хөөрхнөө харсан даа. Даан ч амьдрал ийм болсноос хойш нүдээ тас аниад, амаа жимийгээд л өнгөрөөдөг боллоо. Намайг зүгээр аймаар дээрэлхэж байгаа юм шүү! Бас би хальт томоожсон. Одоо сургуулиа төгсөөд моорогт ажилд орчихвол жигдрэх гээд л байна. Вонү бид хоёр биенийхээ гэрээр орж гарсан шигээ л. Бид хоёр уул нь өөрсдийн гэсэн орон гэртэй болчихвол бүр яг энэ амьдралыг хамтдаа тууллаа.

...

Өнөөдөр Вонүгийн гэрт очиж хадам ээжийнхээ гарын хоолыг идлээ. Манай аав ээжийн хажууд Вонүгийн аав, ээж бол жинхэнэ аав ээж! Манай хоёр одоо ааванцар, ээжинцэр юм уу даа? Хоолны амт энэ тэр бол бас л амт гэж ванлий. Гэр нь ширхэг ч тоосгүй. Ингээд байхаар чинь би Вонүгаас ичээд байна шүү дээ! Манайх угаасаа л дэлбэрчихсэн айл. Зүгээр л манай аав ээж хоёр 22 настай охинтой байж өөрсдөө 40тэй тэгснээ хоёр настай хүүтэй гээд бодоод үзэхгүй юу? Тэр сар бүрийн сүүлийн тав дахийг хэлүүлэлтгүй та нар мэднэ биз дээ? Хэрвээ Вонү бид хоёр үнэхээр гэрлэхээр болчихвол яаж аав, ээжийгээ танилцуулна. Бүр иччихлээ. Аав, ээж тавин нас хүрэхээрээ томоожих болов уу? За томоожлоо гэж бодъё.Би гучин хоёртой байна гэхээр бүр гомдмоор ч юм шиг.

...

Би: Хайраа!

Вонү: Яасан?

Би: Хайр нь нууц амрагтай болчих уу?

Вонү: Айн?

Би: Хайрд нь нэг хөгшин ах санал тавьсан. Хөрөнгө оруулагч чинь больё. Харин оронд нь надтай явалд. Хүссэн мөнгийг чинь өгье гэж байна лээ.

Вонү: Чи тэгээд яамаар байна?

Би: Явалдчих уу? Хэдэн төгрөг нь ч гэсэн хаа юм бэ дээ?

Вонү: Тэг, тэг. Байр салгаад хүрээд ирээрэй. Хайр нь ёстой дэмжиж байна.

...

Би: КИМ МҮЁН ГУАЙ! Би хэн юм?

Мүён: Омма!

Вонү: Ахынхаа нэрийг хэл дээ.

Мүён: Абба!

Би: Чи муу тэнэг! Гадуур дагуулж яваад таарсан хүн болгонд миний хүүхэд аав, ээж гэсээр байгаад бид хоёрыг аав ээжийгээ гэж бодоод байна шүү дээ!

Вонү: Одоо яана?

Би: Буми эгч, Вонү ах гэж зааж ойлгуул!

Вонү: Тэр ч бүтэхгүй байх аа.

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now