24. Oh my!

2.1K 224 48
                                    

Wonwoo

Вонү: Гэрлэх санал яаж тавих уу?

Мингюү: Романтик орчинд...

Сынгван: Тэр чинь их хоцрогдсон санаа байна.

Мингюү: Тэгээд чам шиг далайд сэлж байхдаа гэрлэх санал тавиад салгалж байгаад бөгжөө далай руу унагаагаад олж авна гээд ардаас нь шумбаад үхэхээ шахах уу?

Согмин: Хорвоогийн хамгийн бүтэлгүй гэрлэх санал...

Сынгван: Гэхдээ хэзээ ч мартагдахгүй за!

Мингюү: Эмэгтэй хүн угаасаа гэрлэх санал авснаа юу гэж мартаж байдаг юм?

Сынгван: Би өөрөө мартахгүй гэж байна!

Вонү: Тэгээд яах юм бэ?

Согмин: Надад нэг санаа байх нь ч байна л даа.

Вонү: За?

Согмин: Шууд жирэмсэн болгочихвол гэрлэх санал тавихгүй шууд ногоон гэрлээр ороод аваад суучих юм биш үү?

Мингюү: Энд Бумигийн дүү нь гэгээн дүрээрээ сууж байна шүү!

Сынгван: Нагац ах нь ч бас!

Мингюү: Ооё! Гэрлэх санал тавьсан гэсэн шиг шууд Бумигийн нагац ах болчихсон байж байна.

Сынгван: Хүний л амьдрал.

Вонү: Би тэр талаар ч бодож үзсэн л дээ. Гэхдээ эцэс сүүлд нь хутга шөвөг, цемент тоосго болоод дуусах байх.

Мингюү: тэр ч үнэн шүү!

Вонү: Өглөө сэрсэн орон дотор цементэн блок, хутга хоёр байж байсан.

Согмин: Хоолон дотор нь хийчих юм уу?

Мингюү: Тэр ёстой дэмий. Цаа чинь хоолтойгоо холиод юу ч болоогүй юм шиг идчихнэ.

Мингюү: Бага байхад Бумиг хоол идэж байсан чинь үүдэн шүд нь унаад тэгсэн будаатай холиод юу ч болоогүй юм шиг түчигнүүлээд идчихсэн.

Сынгван: Ер нь Вонү чи Бумитай гэрлэж яах гээд байгаа юм? Амьдрал чинь бүр эрсдэлд орох юм биш үү?

Вонү: Хайртай болохоор...

...

Bomi

Би: Гаёнаа! Наад бөгжөө идчихээч! Өдөржин хуруугаа хараад сууж байх юм?

Гаён: Чи энэ мэдрэмжийг мэдэхгүй байна. Амьдралдаа авч байсан хамгийн сайхан мэдрэмж.

Би: Юу вэ? Чи shinee-н тоглолтыг үзчихээд ирэхдээ "үүнээс сайхан мэдрэмж хаана ч байхгүй" гээд байсан биз дээ?

Oh my Bomi! |JWW|Where stories live. Discover now