17. For you

2.3K 281 31
                                    

Вонү: Үнэсэхгүй юм уу?

Би: Маяглаад бай.

Вонү: Үнэсэхгүй бол гэр лүү чинь дагаад орчихно шүү!

Би: Чамайг ийм яршигтай гэдгийг мэдсэн бол анхнаасаа хөөрхнөөгөө болгодоггүй байж.

Вонү: Гомдмоор юм бэ? Үерхээд хоёр хонож байж найз залуугаа гомдоох юм уу?

Би: Гомдоод хол явбал яв.

Вонү: Чамтай юу?

Би: Энэ хавиас тоосго олдох болов уу? Гурав тоолохын дотор явахгүй бол...

Вонү: Үнэсвэл явлаа.

Би: Ичмээр юм бэ?

Вонү: Өчигдөрхөн л үнэсэж үмхээд идчих гээд~

Би хурдхан амыг нь гараараа таглаад "Чимээгүй байгаач! Тэнэг юм уу?" гэхэд Вону "Чиний хажууд л..." гээд намайг хурдхан үнэсчхээд цаашаа яваад өгөв.

Нэг бол тэнэг ч юм шиг, нэг бол догдлуулж алчих гээд яасан барьцгүй залуу вэ?

...

Ээж: Хүү гэсэн.

Би: За болж дээ.

Аав: Хүү гэснээс Вонү яасан?

Би: Тэр яав л гэж?

Аав: Хэзээ ирж хонох юм?

Би: Ааваа! Та чинь юугаа яриад байгаа юм бэ? Тэр яахаараа манайд хонож байдаг юм?

Ээж: Хөөрхөн л хүү байна лээ. Аваад суучих аа.

Би: Та хоёр одоо яах гээд байгаа юм?

Аав: Би сонирхоод л асууж байна. Чи хүнтэй үерхэж үзсэн үү?

Ээж: Нэг тийм догдлол, аз жаргал мэдэрч байсан уу?

Би: Ааваа, ээжээ! Би бол Ким Буми. Арай л дутуу үнэлээд байгаа юм биш үү?

Аав: Тэгвэл Вонүг аваад ир. Хэн болохоо бид хоёрт батал.

Би: Та хоёр энэ дэлхий дээрх хамгийн эвгүй аав ээж гэдгээ мэдэх үү? Хүний эцэг эх хүүхдээ сургуулийнхаа нэгт жагс, өөрийгөө баталж харуул гэдэг байхад та хоёр надаас хүргэн нэхээд өөрийгөө батал гээд сууж байх ч гэж дээ!

Ээж: Чи тэгээд насаараа тэр гавлын ясаа өвөртөлж унтах гээд байгаа юм уу?

Би "Тэгнэ. Өөр ярих юмгүй болохоор өрөөндөө орлоо" гэсээр хөлөө дэвсэлсээр тэднээс холдлоо.

Ээж: Яг насаараа ганц бие явах юм байна л даа.

Аав: Вонуг манаж байгаад би богтлоод оруулаад ирэх үү?

Oh my Bomi! |JWW|On viuen les histories. Descobreix ara