1.1

4.4K 436 22
                                    

"Ингээд сүүлийнх нь" гэсээр дундаж насны ажилтан хөлсөө арчин, том хайрцгийг газар тавиад "Бид болчихлоо хатагтай."

Туранхай бие, жирийн л хорин хэдтэй охины даруухан төрхтэй, царайлаг бүсгүй инээмсэглэн толгой дохиод түүнд цалинг нь өгөхөд өнөө ах баяртай нь аргагүй инээмсэглэчхээд багийнхнаа аван гэрээс нь гарлаа.

Тэйхи эргэж харан олон сарын турш нойр хоолгүй зүтгэн байж авсан байшингаа инээмсэглэн ширтлээ. Том хашаа, уудам талбайтай,ойн дундах модон байшин. Өглөө бүр шувуудын жиргээ сонсогдох байгальтай ойр энэ л газарт түүнд хэн ч саад болохгүй. Зохиолчийн хувьд мэдээж бичвэрүүдээ бичих чимээгүй, нам гүм газар хэрэгтэй болохоор л бүсгүй ээж аавыгаа түр орхин ойн гүнд амьдрах болсон юм. Энэ хавьд байж болох хамгийн сайхан байшинг нь авсан болохоор тэр сэтгэл хангалуун бөгөөд жаргалтай байлаа.

Бүсгүй гутлаа тайлан үүдэндээ эвтэйхэн тавьчхаад цэвэрлэгээ хийн ядарсан тул шүршүүрт орохоор явлаа.

Дин дон

Түүнийг шүршүүрт орж байтал хонх дуугарав. Хэдий тэр сандарсан ч хурдхан биеэ арчин, хувцсаа өмсчхөөд хаалгаа онгойлголоо.

Шөнийн хүйтэн агаар түүний өөдөөс үлээсэн ч хаалганы цаана зогсох сайхан инээмсэглэлтэй танил эмээ охиныг тийм ч удаан дааруулсангүй хурдхан хаалгаа хаан дотогш орон гал тогооны ширээнийх нь дэргэд суув.

"Эмээ, та ийм орой болсон хойно ганцаараа юу хийж яваа юм? Ирэх байсан бол над руу залгахгүй. Шөнө дунд аюултай шт ээ" гэсээр найруулж буй кофендоо хэдэн ёотон хийнэ.

 Шөнө дунд аюултай шт ээ" гэсээр найруулж буй кофендоо хэдэн ёотон хийнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Санаа зовох хэрэггүй дээ охин минь. Би энд бараг хорин жил амьдарлаа. Энэ хавиа сайн мэднэ ээ."гэхэд нь Тэйхи бэлдсэн кофегоо эмээд өгөн дэргэд нь суугаад, "Тэгэхээр яагаад өглөө ирэхийн оронд шөнө дунд манайхыг зорив доо?"

"Чамд хэлэх юм байна" гэсээр аягаа доош тавихад залуу бүсгүй гайхсандаа хөмсгөө зангидав.

FOXWhere stories live. Discover now