2.15

1.2K 171 57
                                    

Тэр үнсэлтээс хойш Тэйхи Жиминээс зугтаахыг чадлаараа хичээж байсан бөгөөд үүнийгээ ч тодорхой илэрхийлж байлаа.

Жимин орой нь өрөөнөөсөө гарч яваад Тэйхитэй таарчихсан ба тэдний харц тулгарах агшинд хоёул хоёулаа хөлдсөн мэт таг хөшсөн ч Тэйхи шуудхан л малгайтай цамцныхаа малгайг өмсөн, хурдан хурдан алхаад цааш явчихсан нь Жиминийг байдалд оруулсан юм.

Тийм ч болохоор тэр энэ тухай зөвлөгөө авахаар Хусог дээр очлоо.

"Юу!??? Чи я-я-яасан гэнэ ээ?" гэсээр Хусог Жиминээс болсон явдлыг сонсчхоод шоконд орсондоо орилж гарлаа.

"Ах аа, сонс л доо~~"

"Хийж болохгүй өчнөөн зүйл дундаас хийх дээ явж явж хамгийн болохгүйг нь...галзуурчхаа юу?"

"Та эхлээд сонс л доо. Яг үнэндээ би өөрөө ч яагаад тэгчихсэн гэдгээ мэдэхгүй байна!" хэмээн түүнийг чимээгүй болгохын тулд өөдөөс нь чанга хашхирлаа. Хөөрхий Жимин үнэхээр тэр үеийнхээ жаргалд согтчихсон болохоор үр дүнг нь огтхон ч бодоогүй байсан юм. Тэйхиг өөрийг нь хэр санаж, үнэлдгээ хэлэх үед нь тэсэлгүй хийхийг хүссэн тэр л зүйлээ хийчихсэн. Гэсэн ч Тэйхи тэр явдлаас хойш түүнтэй ярихаа ч байн, тэдний харилцаа тэс өөр болчихсон нь л Жиминийг стрессдүүлж байлаа.

Хусог сая л тайвшран түүний мэдрэмж сэтгэлийг ойлгохыг хичээлээ.

"Жимин аа, чи тэгээд зүгээр л найзыг минь дарж аваад....үнсэх биш бүүр үнсэлцчихсэн хэрэг үү? Н-н-найз залуутайг нь мэдсээр байж үү?"

үнсэх биш бүүр үнсэлцчихсэн хэрэг үү? Н-н-найз залуутайг нь мэдсээр байж үү?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Т-тийм ээ. Үнэхээр ах аа, миний буруу. Бүүр хэтэрхий хурдан болоод өнгөрчихсөн.." гэсээр нүүрээ даран толгойгоо барин доош суулаа.

"Ах нь ойлгож байна даа. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл шүү дээ. Тэгээд ч чи үнэг байхдаа Тэйхитэй ямар дотно байсан бил ээ. Миний бодлоор чи түүнийг зөвхөн найз гэдгээр нь харахыг хүсээгүй болохоор л тийм зүйл хийсэн байх."

FOXWhere stories live. Discover now