1.16

1.7K 241 18
                                    

Жимин энэ өдөр шинэ зүйл сурсан нь хүмүүсийн "цаасан шувуу" гэж нэрлэдэг даавуун хэрнээ урт утастай тэнгэрт нисдэг зүйл байлаа. Тэхён тэрнийг дээш болгоход тоглоом өөрөө яваандаа салхины ачаар хийсэх ч энэ Жиминд таалагдсангүй. Үнэг өөрөө эрх чөлөөтэй байх дуртай болохоор ч тэвэр үү цаасан шувууг хойноос нь татаж буй энэ урт утас түүнд төвөгтэй санагдсан ч өөрөө хойноос нь том талбайд чөлөөтэй гүйж чадаж байгаадаа баяртай байлаа.

Ийнхүү тэд хөгжилдөж дуусаад байшин руу инээд алдсаар эргээд ортол доторх үзэгдэл тэднийг шоконд оруулсан юм. Энд тэндгүй тарчихсан гэрийн эд хогшил, газраар нэг тарсан зургууд дээрх сарвууны мөр, цус....

Тэхён гартаа байсан бүхнээ доош нь унагаахад Жимин танил үнэр мэдэрсэн тул чихээ сортолзуулан одоо болтол айсандаа чичгэнэх Тэхён руу харлаа.

Залуу алгуурхан урагшлан том өрөөнд ороод бусдыгаа хаачсаныг гайхшран ийш тийш харан хайсаар "Юу болоо вэ?" хэмээн хэн ч хариулахгүйг нь мэдсэн хэрнээ л чичрэх хоолойгоороо өөрөөсөө асууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Залуу алгуурхан урагшлан том өрөөнд ороод бусдыгаа хаачсаныг гайхшран ийш тийш харан хайсаар "Юу болоо вэ?" хэмээн хэн ч хариулахгүйг нь мэдсэн хэрнээ л чичрэх хоолойгоороо өөрөөсөө асууна.

Мөр. Цус. Чононууд.

Тэхён цааш явсаар гал тогооны өрөөнд ортол Тэйхи, Юнги хоёр газар хэвтэж байх нь тэр. Тэдний гар, нурууг нь урчихсан аймшигт дүр зураг залууг бүүр цочролд оруулсанд тэр огтхон ч бодолгүй шууд л ахыгаа түшээд авлаа.

"З-з-зугт" гэх Юнгигийн бүдэгхэн дуу хальтхан сонсогдсон ч Тэхён салганан тэднийг ширтэх бол Жимин хар хурдаараа дээш гаран Жонгүгийн өрөөнд орлоо.

Халуунтай байсан болохоор унтаж байсан залуу сэрсэн бөгөөд бусдыгаа бодвол тэр зүгээр байсан. Гэсэн ч Жонгүгийн харц гэнэт өөрчлөгдөн, царай нь улам цайх үед Жимин өнөө танил үнэрийг бүүр илүү мэдэрнэ.

"Хөөх, хэн ирснийг хараач ээ."

"Ээжээ,,,, та юу хийчхээ вэ?" гэсээр үзэн ядалтдаа нүд нь хорсон байж шүдээ зуун хэлэхэд үнэг инээмсэглээд:

FOXWhere stories live. Discover now