1.19

1.6K 237 37
                                    

Маргааш өглөө нь залуус Тэйхиг дагуулан ой руу явсан бөгөөд Юнги өөрийгөө хэт их ядарсан тул гэртээ үлдсэн нь дээр гэж хэлснээр залхуурлын хаан ганцаараа үлдсэн юм.

Тэр яаж шуухан байгаа бол? Өөрчлөгдсөн болов уу? Намайг таних байгаа?гэх бодлууд Тэйхиг зовоох ч түүний таагүй байхыг анзаарсан Тэхён зөөлөн инээмсэглэн мөрөөр нь тэврэн, дэмжих гэсэн шиг дэргэд нь алхахад бүсгүй талархан зөрүүлэн мишээлээ.

Жин урд алхаж байгаад өчигдрийн "Ж" гэж тэмдэглэсэн модоо олон Жиминийг олж харсан хөндий рүүгээ нухацтай ширтсэн ч тэр алга. Залуу дүү нар луугаа хойш эргэж хараад:

"Тэйхи, өчигдөр тэр яг энд байсан болохоор өнөөдөр дахиад гарч ирнэ гэж итгээд хүлээхээс өөр арга алга. Алив, энэ хооронд юм идэцгээе!!" гэсээр савтай хоолнуудаа гарган газар суулаа.

___________

Өдрийн цайны дараа бараг цаг орчим хүлээсний эцэст хэн нэгний чимээ гаран, салхи салхилж, модны навчис найгах агшинд Жонгүг үүнийг мэдрэн бусад даа дохио өгсөөр урагш чимээгүйхэн гэтэж байлаа.

Амьтдын архирах чимээ, зөөлөн явдал холилдох агшинд тэд аюултай нөхцөлд байгаагаа мэдсэн тул чимээ гаргахгүйг чадлаараа хичээнэ.

Жонгүг Тэйхиг зэрлэг амьтнаас хамгаалах гэсэн шиг ардаа оруулан, гараас нь зөөлөн хөтөлсөн ч модны цаанаас танил улбар өнгийн танил үнэг гарч ирэхэд Тэйхи салганах гараа Жонгүгээс салган, хором ч эргэлзсэнгүй хурдхан шиг алхан, түүнд ойртоно.

Жимин тэс өөр харагдсан. Бие нь өмнөхөөсөө илүү том бөгөөд хүчирхэг. Хэдхээн хоногийн дотор хөгжиж, булчин шөрмөсөөр дүүрсэн бүсгүйн хайртай үнэг хэдий өөрчлөгдсөн ч тэдний нэгнээ гэх хайр, тэр л танил мэдрэмжүүд яг л хивэндээ.

Үнэг өмнөх шиг ээ тэдэнтэй тоглож, жаргалтай гүйдэг байсан тэжээвэр амьтан бус ширэнгэн ойн жинхэнэ удирдагч болсон нь илт мэдэгдэнэ. Түүнийг хүйтэн харц Тэхён, Жин, Жонгүг гурав дээр туссан ч Тэйхиг харсан даруйдаа архирах дуу нь намдаж, харц нь зөөлрөн энэ замыг сонгох шалтгаан нь болсон тэр л бүсгүйгээ таньсан юм. Шөнө бүр санасандаа уулзаж байна хэмээн төсөөлж, мартах гэж хичнээн хичээсэн ч чадаагүй тэр л Тэйхи өмнө нь зогсож байсанд Жимин тэсссэнгүй.

"Жимин аа~~" гэх Тэйхигийн зөөлөн хоолой чичгэнэн сонсогдоход үнэг тэссэнгүй хайртай бүсгүй рүүгээ хар хурдаараа гүйсэн юм.

FOXWhere stories live. Discover now