2.21

1.1K 170 19
                                    

Хэд хоногийн дараа Жонгүгийг хар хурдаараа эмнэлэг дээр ирэн заасан өрөөнд нь орвол Тэйхи ор нь дээрээ нам унтаж байх нь тэр.

Жонгүг түүнийг эсэн мэнд амаржсанд маш их баярлан, харсан даруйдаа л харц нь зөөлөрч өнөө л хайр,энэрлээр дүүрэх шиг боллоо.

Тэр огтхон ч бодсонгүй, Жиминийг ороод ирэх вий ч гэж санаа зовсонгүй хурдхан Тэйхигийн орны дэргэд суун гараас нь атгаад авлаа.

"Зөндөө өвдсөн байх даа? Гэсэн ч чамайг эрүүл саруул хүүгээ төрүүлсэнд маш их баяртай байна. Энэ хугацаанд сэтгэлийн шаналалдаа үхэж байсан ч,,, ингээд том давааг давчхаад тайван унтах чамайг харах төдийд л бүх зүйл зүгээр болчихсон мэт санагдлаа. Надад ярьдаг байсан чиний мөрөөдлийн амьдрал биелж байгаад баяртай байна...." гэчхээд инээмсэглэн нам унтах Тэйхиг хэсэг ширттэл түүний цаадах жижигхээн орноос хүүхдийн дуу гарав.

Жонгүг өөрийнх нь харахаас хамгийн их айсан тэр л хүүхэд гэдгийг мэдэж байсан болохоор дэргэд нь очихоос ч эмээн, алгуурхнаар урагш алхаж эхэллээ.

Тэдний гэрлэлт, хуримын ажиллагаа, бал сарын аялал гээд жаргалтай байгаа олон үеүдийг нь дэргэдээс нь атаархан харсан ч магадгүй Жонгүгийн шаналлын эцсийн цэг нь хосуудын дөнгөж төрсөн бяцхан хүү байсан биз.

Хэчнээн Тэйхиг өөр залууд дурлаж, гэрийн эзэгтэй болон жаргалтай амьдарч буйг мэдэх ч гэсэн Жонгүг одоо болтол түүний хайр татам инээмсэглэл, хөөрхөн хуруунууд нь өөрт нь хэрхэн хүрч, сайхан дуу хоолой нь өдөр болгон хөгжим шиг эгшиглэдэг байсан мөчүүдийг мартаж чаддаггүй байлаа. Сэтгэлээ хүчилж,түүний гэсэн бүхнийг устгасан ч дурсамж, хайр нь мартагдана гэдэг боломжгүй мэт......

Түүний жаргалын төлөө, энэ амьдралынх нь төлөө явуулсан боловч Жонгүг тэдний хүүхдийг цагаахан үзэн ядаж байсан нь нууц биш. Хайртай бүсгүйнх нь хүүхэд ямар харагдах бол? Тэр бяцхан амьтныг хараад зүрх минь улам шаналах байх даа? Миний л нулимс, зовлон шаналлаас бүтсэн хүүхэд шүү дээ...гэж бодсоор Жонгүг арай хийн жижиг орных нь дээрээс харвал цасан цагаан арьс, булцгар гар, ягаахан уруул, яг л аав шиг ээ улбар шар өнгийн гялалзсан торгон үстэй хайр татам хүү түүнийг инээмсэглэн ширтэж байх нь тэр.

Жонгүг харсан даруйдаа л хайлж урсах шиг болон өвдгөө нугалан ор луу нь ойртвол том нүдтэй хүү гар хөлөө сарвалзуулан инээд алдах бөгөөд яг л Тэйхигийнх шиг хацрын хонхорхой нь үзэгдлээ. Энэхүү бяцхан амьтныг харсан залуугийн үзэл бодол,айдас тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Яг үнэндээ энэ хүү тэдний хайр сэтгэлийн тоглоомын золиос биш шүү дээ. Харин ч хосуудын анхны хүүхэд Жонгүгийн хайрыг татаж, шархалсан зүрхийг нь эмчилж, түүнд амьдрах итгэл найдвар бөгөөд урам зоригийг хайрласан юм.

FOXWhere stories live. Discover now