1.5

2.3K 345 54
                                    

Жимин энэ удаа жаргалтай байсангүй.

Өдөржин тэдний хоорондоо инээлдэн,илдэв зүйл ярилцан,нэгнээсээ огтхон ч уйдалгүй, тавьсан киногоо ч үзэлгүй,гэрээр нэг гүйлдэн хөгжилдөх нь Жиминд таалагдсангүй.

Тэйхиг өмнө нь түүний найз байсан морь шиг царайтай энэ л залуугийн утгагүй яриаг сайн ойлгон, жаргалтай инээж буй нь Жиминд бас л таалагдсангүй.

Үзэн ядаж байсан зүйлс дундаас хамгийн том нь Тэйхи түүний үсээр оролдон, хөлөө дэрлүүлэн хэвтэхийг нь зөвшөөрч буйд байлаа.

Хүмүүс ч сайн юм даа.....

Жимин тэднийг том өрөөний булангаас удаан ширтсэний эцэст тэсч чадсангүй хурдхан Тэйхигийн анхаарлыг татахаар тэдэн дээр очин, охины өмнө суун , сүүлээ шарвалзуулахад хүссэн зүйл нь ч болж, бүсгүй дорхноо л "Эгдүү минь, алив нааш ир" гэсээр Жиминийг үүр дээрээ суулгахад Хусог амандаа үглэн, үнэг рүү муухай харц шидэлнэ.

Тэйхи чамд дуртай болохоор л би тэсч байгаа юм шүү.

Жиминийг эзнийхээ анхаарлыг татахыг хичээн, түүнд эрхлэх зуур Хусог бодол дотроо аль хэдийн ээ хэд хэдэн удаа энэ ухаалаг,дургүй хүрэм үнэгийг байшингаас хөөгөөд гаргачихсан байлаа. Жимин буйдан руу үсрэн гараад толгойгоо Тэйхигийн гэдсэнд наан, хөл нь дээр нь суун, Хусогт хийсэн зүйлийг нь хүсэж байлаа.

ГУЙЯ,НАМАЙГ Ч ГЭСЭН ХАЙРЛААЧ.

Хусог чанга орилон, "Хөөе, хөөе!!Чи арай хэтэрч байна шүү. Энд байхыг аль хэдийн зөвшөөрчхөөд байхад-"

Тэйхи Хусог руу харсанчгүй инээмсэглэн, Жиминий толгойг зөөлөн илнэ.

Амьтны доор орсон мэт санагдсан болохоор Хусог тэднийг ширтэн, Тэйхигийн анхаарлыг сарниулах өөр арга бодож байсны эцэст:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Амьтны доор орсон мэт санагдсан болохоор Хусог тэднийг ширтэн, Тэйхигийн анхаарлыг сарниулах өөр арга бодож байсны эцэст:

"Тэйхи, чи надад гэрийнхээ дэргэд байдаг туулайнуудыг үзүүлнэ гэсэн биз дээ?Амлалтаа зөрчих гээгүй тийм ээ?"

FOXWhere stories live. Discover now