1.18

1.6K 220 40
                                    

Жимин эргээд ирсэн болохоор ээж нь түүнийг хүчирхэг бөгөөд эрэмгий удирдагч болгохын тулд чадах бүхнээ хийж, өдөржин бэлдэж, амраалгүй зовоож байлаа.

Өдөр бүхэн түүний хийж бэлддэг ан, бусад амьтдыг хороож, түүхий мах идэж буй нь гээд бүгд Жиминд таалагдсангүй.

Түүнийг өмнө нь хэвтэх цусандаа будагдах туулайг харахад ээж нь хөмсгөө зангидан:

"Хүмүүс чамайг юугаар хооллож байсан болоод түүхий мах ч идэж чадахаа больчихдог байна аа?" гэхэд нь Жимин үл ялиг инээмсэглээд:

"Тэйхи туулайнуудад дуртай байж бил ээ." гэсээр идэж чадалгүй дэмий л ширтэнэ.

Яг үнэндээ Жимин өдөр бүр бусад чононуудтай хамт ан хийх сургуулилтад гарч, амьсгалж чадахгүй болтлоо гүйж, биеэ хөгжүүлэх бүхий л дасгалуудыг хүчээр хийж байлаа. Хичнээн хүсээгүй ч гэсэн энэ Тэйхиг болоод залуусыг аврах ганц арга гэдгийг мэдэх болохоор хэцүү бүхнийг шүд зуун тэсэж байлаа.Хайртай бүсгүйгээ санаж, сэтгэлээ онгойтол уйлахыг хүсдэг ч өөр зам байхгүй нь гунигтай.

>>>Долоо хоногийн дараа>>>

Жонгүг чимээгүйхэн Тэйхиг хоолоо идэлгүй, урагш цоо ширтэн, халбагаа дэмий л эргэлдүүлэхийг харж байлаа. Ердөө долоо хоног гаран болж байгаа хэдий ч Тэйхи аль хэдийн турж, царай алдсан нь Жонгүгийг ч гэсэн өвтгөж байсан юм.

"Сун Тэйхи, хоолоороо тоглохоо боль гэж хичнээн их хэлдэг бил ээ!!" гэсээр Жинийг ууртай хэлэхэд бүсгүй сая л хаана байснаа анзаарсан байртай толгойгоо гудайлган:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Сун Тэйхи, хоолоороо тоглохоо боль гэж хичнээн их хэлдэг бил ээ!!" гэсээр Жинийг ууртай хэлэхэд бүсгүй сая л хаана байснаа анзаарсан байртай толгойгоо гудайлган:

"Уучлаарай, ах аа. Би зүгээр л юм бодоод" гэсээр бараг ганц ч халбагадаагүй хоолтой тавгаа барин дээш бослоо.

"Идээд болчихсон болохоор өрөөндөө орж байя даа" гэсээр тавгаа угаачхаад дээш гарлаа.

"Дахиад л хоолоо идсэнгүй. Энэ янзаараа өвдчихвөл яана аа? Юм ч дуугарахгүй, бодолд автаад л. Хуучин Тэйхиг санаж байна шүү.." гэчхээд Юнги санаа алдахад Тэхён гунигтай доош хараад, "Хусог ах асуувал юу гэж хэлнэ ээ? Түүнийг ийм байдалтай байгааг мэдчихвэл биднийг анхаарал тавьсангүй гээд алах байх даа~~"

FOXWhere stories live. Discover now