2.17

1.3K 167 113
                                    

Жонгүг хаа сайгүй сонсогдохоор чангаар уйлахыг хүссэн ч чадсангүй. Өмнө нь Тэйхиг алдах вий гэхээс сүнсээ зайлтал айж, хайртай болохоор битгий орхиорой гэж гуйсан ч энэ удаа орхиод явсан хүн нь өөрөө болж таарсан юм.

Залуу хана налан суугаад гүн санаа алдлаа. Дахиад Тэйхигийн тухай бодож болохгүй л юмсан, бүх зүйл дууссан шүү дээ гэж бодох ч зүрхийг нь тэр чигтээ булаагаад явсан тэр л бүсгүйг сэтгэлээсээ гаргаж хаяна гэдэг амаргүй. Хайр үнэхээр төвөгтэй юм. Тэр зугтаахыг,бүгдийг мартахыг хүссэн ч чадахгүй байсан нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгох шиг.

Жонгүг алгуурхан сарны гэрэл рүү харан Жиминийг өөд болсны дараа хэрхэн Тэйхид хань болохоор дэргэд нь ирэн, шөнө болгон хамтдаа суудаг байснаа дурсана. Гэсэн ч тэр үеэс л Тэйхи өөрийг нь бус Жиминийг хайрласаар ирснийг ойлгох ёстой байж. Бүсгүй шөнө бүр нүдээ анин,сарнаас, тэнгэрээс  эсвэл бурхнаас хайртай үнэгтэйгээ дахиад уулзахыг гуйдаг байсан шүү дээ.

Тийм ч болохооp Тэйхи Жиминд хайртай гэдэг нь эргэлзээгүй....гэж бодсоор сая л хацрынх нь ойролцоо мэдрэгдэх ер бусын дулааныг анзааран дээш харвал Жимин аягатай халуун сүү барьж байснаа түүнд атгуулан дэргэд нь суув.

"Хүйтэн байхад энд юу хийж байгаа юм?" гэхэд нь Жонгүг үл ялиг инээмсэглэн:

"Чи харчхаа биз дээ? Биднийг салсан гэдгийг..."

"Уучлаарай."

"Чиний буруу биш шүү дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чиний буруу биш шүү дээ. Тэйхигээс салах шийдвэрийг гаргасан хүн нь би." гэхэд нь Жимин толгойгоо сэгсрээд, "Харин ч бүгд л миний буруу. Би анхнаасаа буцаж ирж, Тэйхид дурлаж, та хоёрын дундуур ороогүй бол өнөөдөр ийм зүйл болохгүй шүү дээ. Чамайг түүнд тийм их хайртайг мэдсээр байж би зүгээр хараад сууж чадахгүй нь.." гэхэд нь Жонгүг санаа нь амарсан бололтой дээш ширтээд:

"Тэйхи чамайг ийм болохоор л дурласан байх. Тийм дээ, Жимин аа. Чи үнэхээр сайн залуу. Би харин ч чамайг эргээд ирсэнд баярладаг. Тэйхи чамтай хамт байхдаа л жаргалтай байдаг. Явсны чинь дараа тэр чамайг хэр их санасан гээч, заримдаа бүүр шөнө ч унтдаггүй байсан. Тэйхи үргэлж чиний тухай бодож,шаналдаг байсан ч одоо дахиад тийм зүйл болохгүй. Учир нь чи энд байна шүү дээ."

FOXWhere stories live. Discover now