1.14

1.6K 232 34
                                    

"Ингээд бүх юм дуусдаг юм байж дээ. Эндээс гарч чадалгүй үхэх нь" гэж бодсоор Жонгүг ядарсандаа хөлөө тэврэн суулаа.

Хэт хүйтэнд чичрэх биеэ хянах гэсэн ч сүүлдээ хөлөө ч мэдрэхээ больсон залуу арай хийн ухаан алдахгүйг хичээж байлаа. Гал гаргах зүйл байгаагүй болохоор ч тэр үү түүнд хайртай бүсгүйнхээ царайг төсөөлөн, зүрх сэтгэлээ дулаацуулахаас өөр арга үлдсэнгүй.

Шар шувууны дуу, элдэв амьтдын чимээ энд тэндээс сонсогдон нэг ойртож нэг холдсоор үүрийн гурван цаг болж, Жонгүг дахиад хоёрхон цаг тэсчихвэл бүх юм сайхан болно хэмээн өөртөө итгүүлнэ.

Гэсэн ч залуугийн сэтгэлд түүний үхэл бус Тэйхигийн аюулгүй байдал л бодогдож байлаа. Хэрвээ тэр хүчтэй байсан бол өдийд ядаж л хайртай бүсгүй нь дэргэд нь байх байсан. "Тэйхи минь даарч байгаа байх даа?Яаж ч ядарсан хамаагүй эхлээд түүнийг олох ёстой. "хэмээн өөртөө хэлчхээд дээш бослоо.

_____________

"Ойртоод үзээрэй".хэмээн Жимин Тэйхиг хамгаалан урд нь зогссоор ууртай хэлэх бөгөөд ээж нь түүнийг зэвүүцсэн байртай ширтэнэ.

Яг үнэндээ түүний ганц хүү өөрийнх нь эсрэг өөр нэгнийг, тэс тусмаа амьд хүнийг хамгаалж буйд ээж нь гайхширсан.

"Чи яагаад наад эмэгтэйгээ хамгаалаад байгаа юм?"гэсээр хүүдээ бага багаар ойртох ч, Жимин нүд рүү нь үл харна.

"Би бол энэ овог аймгийн удирдагч. Чи миний ганц хүү. Тийм ч болохоор миний чамд бүтээж өгсөн энэ хүчирхэг овгийг чи удирдах ёстой!!! Цагаа дэмий үрэхээ больж үз."

"Би хүсэхгүй байна гэж зөндөө хэлсэн биз дээ?"

"Одоо байтлаа миний өөдөөс сөрөх гээ юу?" гэхэд нь үнэг харцаа түүнээс салгалгүй толгой дохив. Яг үнэндээ Жимин айж байсан. Маш их. Ингэх нь бүхэл бүтэн том, аюултай бүлэглэлийнхэнтэй орооцолдож буйгаас ялгаагүй. Тэр ээжийгээ хүчирхэг бөгөөд хүйтэн сэтгэлтэйг мэдэх тул түүнийг хүссэнээ авахын тулд юу ч хийж чадна гэдгийг нь мэддэг байлаа.

Тэйхи хэвтэж байсан байрлалаа солин, эгдүүтэйгээр биеэ хумин цааш харан, юу ч мэдээгүй болохоор ийш тийш хөрвөөх нь үнэгэнд улам л урам зориг өгөх шиг болсонд тэр дээш босон, илүү хүчтэй харагдахыг хичээсэн ч ээж нь тайван алхсаар түүнд ойртов.

Тэйхи бол миний бүсгүй. Тийм ч болохоор хамгаалах нь миний үүрэг.

FOXWhere stories live. Discover now