1.4

2.3K 341 10
                                    

"Хоби, ашгүй гэж чи утсаа авлаа"

"Гэхдээ чамд уурласан хэвээрээ л байгаа шүү" хэмээн түүнийг сулхан хэлэхэд Тэйхи нөхцөл байдлыг сайтар ойлгон:

"Тийм ээ. Юу ч гэсэн шөнийн 2 цагт залгаж байгаад уучлаарай. Гэхдээ л чам руу тэгж хашхичсандаа уучлалт гуйхгүй л бол нойр хүрэхгүй байсан юм. Ууг нь ээж маань эмэгтэй хүн эр хүнээр гуйлгадаг бардам байх хэрэгтэй гэдэг ч зуун хувь миний буруу байхад би хоёрын хооронд бардамнаад сууж байж чадахгүйн."

"Намайг ч гэсэн уучлаарай. Гэхдээ би зүгээр л чамд санаа зовсон юм" хэмээн Хусогийг санаа алдахад Тэйхи шуудхан л, "Тийм ээ. Тэгэхээр бид одоо зүгээр биз дээ?"

"Мэдээж. Би аль хэдийн ээ чамд барих гэнэтийн бэлгээ бэлдээд эхэлчихсэн."

"Юу?надад бэлэг барих гэж байгаа хэрэг үү?" гэхэд тэр дуу алдан "Өө, би чамд ууг нь хэлэх ёсгүй байсан шт"

Тэйхигийн чанга инээд Хусогт сайн сонсогдох бөгөөд бүсгүй баяртай хоолойгоор, "Зүгээр дээ. Би тэр гэнэтийн бэлэг юу болохыг мэдэхгүй шүү дээ."

"Зза, орой болчихсон байна. Эртхэн унт даа. Маргааш залгая." гэхэд тэр ч санал нэгдэн тасалчхаад дэрээ эвтэйхэн тавиад хойш налан, унтахаар бэлдсэн ч ус уух ёстойгоо санан доош буулаа.

Тэйхи гал тогоо руу орох гэж байгаад шатны дэргэд , сагс нь дотор, зузаан хөнжлөөр өөрийгөө ороон, эгдүүтэй унтах Жиминийг инээмсэглэн удаан ажиглаж байлаа. Түүнтэй хамт нилээн хэд хоносны хариуд бүсгүй үргэлж үнэгний хийдэг хайр татам бүхний ачаар аз жаргалтай болж, шинэ чадвар болгоныг нь өдөр болгон хардаг болсон тул сонирхолтой бөгөөд тааламжтай.

Тэр Жиминий дэргэд суун, толгойг нь зөөлөн илнэ. Хэд хоногийн өмнө л айж,эмээж байсан энэ амьтанд өнөөдөр ингэж их татагдаж, хайрлах болсноо харьцуулах хөгжилтэй ч юм шиг. Яг яагаад энэ тайван, хөвсгөр бөмбөг шиг амьтнаас айсан юм бол?харин ч түүний тунгалаг бөгөөд гүн бор нүд, улбар шаргал үс нь сэтгэлийг нь баясгаж, эгдүүтэй байдал нь бүсгүйг ганцаардлаас аварсан шүү дээ.

Жимин үнэхээр эрч хүчтэй. Яг л Хусог шиг үгээр хэлэмгүй тийм л дотно бөгөөд сэтгэл татам энерги өөрөөсөө ялгаруулж түүнийг жаргалтай болгодог гэдгийг Тэйхи ч сайн мэдэж байлаа.


Гэхдээ л хөлийнх нь шарх эдгэснийх нь дараа буцаагаад ой руу явуулах нь харамсалтай юм.

__________

Тэйхи үнэгний шархыг нь цэвэрлэнгээ "Хурдан эдгэж байна шүү. Ийм хурдан эдгэж байгаа нь харамсалтай ч юм шиг" хэмээн амандаа зөөлөн шивнэсэн ч Жимин сонссон байлаа.

FOXWhere stories live. Discover now