2.1

1.6K 239 77
                                    

-2 жилийн дараа-

Хүмүүс цугларсан том танхимд Тэйхи индрийн өмнө гарчихсан "Fox" гэх нэртэй бэст селлэр болсон номынхоо тухай ярих бөгөөд түүний гарын үсгийг авахаар ирсэн уншигчид нь инээмсэглэн яриаг нь чагнаж байлаа.

"Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа!" гэчхээд доош бөхийхөд хүмүүсийн алга ташилт, шуугих дуу амжилтыг нь дахин батлахад том биетэй бие хамгаалагчид ирэн түүнийг уулзалтын танхимаас болгоомжтой гаргахад Тэйхи сая л нэг юм бүтэн амьсгаа аваад өөрийнх нь болон номынх нь зурагтай самбаруудын дэргэдүүр явсаар үүдний танхимд очвол хар хүрэмтэй, царайлаг найз залуу нь гартаа баглаа цэцэг барьчихсан зогсож байх нь тэр.

"Тэйхи!!" гэсээр залуу чанга нэрийг нь дуудан гараа далласаар түүний өмнө ирж зогсоод цэцгээ өгөн хацар дээр нь үнсээд:

"Миний хайр чинь ямар мундаг юм бэ? Үнэхээр бахархаж байна шүү. Энэ хугацаанд Fox-ыг бичих гэж их хичээсэн одоо л нэг үр дүнг нь амслаа" гэхэд нь Тэйхи үл ялиг инээмсэглэчхээд хосууд хөтлөлцөн машин руугаа явлаа.

Тэйхи машинд суумагцаа л өдөржин өмссөн өндөр өсгийт өө тайлан, хөлөө амраахад найз залуу нь түүнийг өөртөө ойртуулан чангаас чанга тэврээд:

"Зөндөө ядарсан биз дээ?" гэхэд нь бүсгүй нойрмоглосон нүдээ анин, түүний мөрийг налаад юу ч хэлсэнгүй.

"Гэхдээ Тэйхи, өөрийгөө хэт их ядрааж болохгүй ээ. Чамд минь амралт хэрэгтэй" гэсээр гараас нь хөтөлсөн чигээрээ хуруугаар нь тоглон, дээш доош болгоход найз охин нь дахиад л юу ч дуугарсангүй урагш цоо ширтэж байснаа зөөлнөөр:

"Жимин...." гэж шивнэхэд Жонгүгийг үүнийг сонсоод хийж байсан хөдөлгөөнөө зогсоон, хөмсгөө өргөхөд хүргэв.

"Жиминд зориулж бичсэн ном шүү дээ. Хэрвээ тэр минь байгаагүй бол би өнөөдөр энд байхгүй байх байсан. Тэр л энэ зохиолын санаа, бүхнийг эхлүүлэх урам зориг өгсөн. Одоо ч бидний дэргэд хамтдаа байсан бол хичнээн сайхан бэ?" гэсээр хоолойгоо чичгэнүүлэн хэлчхээд нулимсаа нуухыг хичээн доош харсан ч Жонгүг бүхнийг анзаарсан байлаа.

Яг үнэндээ Тэйхид хайртай үнэгнийхээ тухай бодоогүй нэг ч өдөр байгаагүй. Хамтдаа байсан дурсамж бүхэн нь байнга л нүдэнд нь харагдаж, зүүдэнд нь ордог болохоор хоёр ертөнцийн хаалгыг татаад ч хамаагүй ганцхан удаа, ганцхан секунд өмнөх шиг ээ тэврэлдээд хэвтэх юмсан?гэж хүсэхийн зэрэгцээ түүнд одоо ч Жиминий өөрийг нь биширч, хайрласан байртай соотолзон ширтдэг тэр л харц байнга харагдаж бүүр мэдрэгдэх шиг.

FOXWhere stories live. Discover now