2.11

1.3K 183 57
                                    

Өөрчлөлт.

Тэйхи Жиминийг хэр их өөрчлөгдсөнийг сайн анзаарч байлаа. Тэр анх ичимхий, гунигтай нэгэн байсан ч одоо залуустай улам дотносож аль хэдийн л энэ гэр бүлийн нэг болсон мэт нээлттэй болж ээ.

Түүний хүн болсон төрх үнэхээр төгс гэмээр. Тэр тусмаа инээмсэглэл, зөөлөн дуу хоолой, зузаан уруул нь дэндүү үзэсгэлэнтэй. Тэйхи номоо уншин, инээд алдах Жиминийг хажуугаас нь жаргалтай ширтэнэ.

"Чи намайг хэл ээ сайн сурч чадна гэж бодож байна уу?" гэсээр Жиминийг хүлээлтээр дүүрэн өнөө гэрэлтсэн харцаараа харахад Тэйхи толгой дохин инээгээд:

"Мэдээж. Чиний ой санамж үнэхээр сайн,дээрээс нь хичээж байгаа болохоор удахгүй бараг мастер болох байх."

"Чиний л ач шүү дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Чиний л ач шүү дээ. Маш их баярлалаа, Тэйхи." гэчхээд нүдээрээ инээмсэглэхэд нь Тэйхи өөрийнх нь найз байсан үнэгнийхээ харцны дулаан, хайрын мишээлтийг яг таг Жиминээс мэдэрсэн юм.

Магадгүй түүний энэ инээмсэглэлийг харчхаад зүрх нь догдолдоггүй гэвэл худлаа болох биз.

___________

"Хөөх, янзтай. Энэ яг юу вэ?" гэсээр Жимин аягатай кофеныхоо хоёр талаас барин удаанаар сорон амтархан ууна.

Тэйхи түүний эгдүүтэй байдлыг тэссэнгүй толгойгоо сэгсрэн инээмсэглэсээр өөрийнхөө кофег авлаа. Жимин өдөржин эмнэлгийн цагаан өрөөнд уйдсанаа хэлсэн болохоор бүсгүй түүнийг дагуулан доод давхрын кафед ирсэн юм.

"Cappuccino гэдэг юм. Илүү ойлгомжтойгоор гэвэл кофе."

"Энэ кофе гэж үү? Жонгүгийн надад авч өгч байснаас өөр амттай юм байна."

"Хмм, тэгвэл Жонгүг чамд Americano авч өгсөн байх. Арай гашуун байсан уу?" гэхэд Жимин толгой дохив.

"Чамайг Cappuccino-нд дуртайд чинь баяртай байна. Жонгүг хэтэрхий чихэрлэг гэж боддог болохоор байнга Americano уудаг юм. Хоёулаа адилхан кофенд дуртай юм чинь миний кафены хамтрагч болоорой" гэхэд нь Жимин баяртайгаар, "Тэгье. Дуртайяа!" хэмээн зөөлөн инээмсэглэхэд энэ л инээд нь хоёр жилийн өмнөх хамтдаа байсан тэр л өдрүүдийг нь Тэйхид сануулчхав.

FOXWhere stories live. Discover now