2.12

1.3K 174 35
                                    

Жиминийг тааз ширтэн, бодолдоо дарагдан хэвтэж байтал залуухан сувилагч инээмсэглэсээр орж ирэн, эм тариа дүүрэн тэргээ түрсээр хаалгаа хаалаа.

"Саад болж буйд уучлаарай. Гэхдээ би дуслыг чинь хийх хэрэгтэй байна" гэхэд нь залуу тайван толгой дохин, түүнийг дусал хийхээр бэлдэж буйг нь харна.

"Тэгэхээр би чамайг сэтгэл зүйн асуудлаар болоод энд ирсэн гэж сонссон. Одоо бүх юм зүгээр болсон уу?" хэмээн тариураа болгоомжтой судсанд нь зооход Жимин гунигтай инээмсэглээд:

"Яг үнэндээ сайн мэдэхгүй л байна. " гэсээр гүнзгий амьсгаа авсан ч дотроос нь зовоож, энэ бүх хугацаанд толгойг нь өвтгөн, гаргахыг хүссэн бүхий л үнэнээ сувилагч бүсгүйд нэг л мэдэхэд бүгдийг нь хэлчихсэн байлаа.

"Хэт их ярьчихлаа, уучлаарай"

"Зүгээр дээ. Харин ч сувилагч хүний хувьд надад бүгдийг хэлсэнд чинь баяртай байна. Хэн нэгэнтэй ярилцаад,доторх бүрхнээ гаргахад сэтгэл санаа дээрддэг юм."гэхэд нь Жимин түүний нэртэй энгэрийн тэмдгийг хараад, "Сонссонд баярлалаа. Нари"

"Чамд ч бас надад итгэсэнд талархлаа. Одоо явахгүй бол дараагийн өвчтөн дээрээ очих ёстой"  гэсээр тэргээ түрэн гарах гэснээ хаалганы дэргэд түр зогсон, Жимин рүү эргээд харлаа.

"Нээрээ, яриаг чинь сонсвол чи тэр бүсгүйд үнэхээр их хайртай юм шиг байна. Миний бодлоор чи сэтгэлээ илчлэх ёстой байх" гэчхээд инээмсэглэн өрөөнөөс нь гарлаа.

Үнэхээр миний хийх ёстой зүйл мөн юм болов уу? хэмээн Нариг гарсны дараа хэсэг бодсон ч түүнд Тэйхигийн үзэсгэлэнтэй төрхөөс өөр юу ч харагдалгүй галзууруулах шахна.

Ааашш, Одоо яавал дээр вэ?

"Жимин"

Бүхнийг мартаад түүнд хайртайгаа хэлсэн ч гэсэн дараа нь юу болох бол!?

" Жимин аа!!"

Тэйхи намайг ойлгох болов уу?

"Хөөе, Жимин!!" гэх хоолойг сая л анзаарсан залуу цочин байж эргээд харвал түүнд дээр ирнэ хэмээн огтхон ч төсөөлөөгүй нэгэн байлаа.

"Энэ, Жин ах ажилтай байгаа болохоор намайг чамд хоол аваачаад өгчих гэж гуйсан юм" гэсээр ууттай зүйл өгөхөд нь Жимин доош бөхийн талархсанаа илэрхийлээд:

"Над дээр ирж буй анхны тохиолдол чинь юм байна, хён."

"Зүгээр амаа татаад хоолоо ид ээ!!"

FOXWhere stories live. Discover now