1.20. Epilogue.

1.7K 264 50
                                    

Маргааш өглөө нь нар мандахтай зэрэгцэн залуус хүндэтгэлтэйгээр Жиминийг оршуулсан бөгөөд Тэйхи хэдэн өдөр дарааллан нойр,хоолноос гаран нүдээ өвдтөл уйлсан юм.

Цаг,минут бүхэнд Жиминтэй хамт байсан дурсамж, мэдрэмж болгон нь санаанд нь орж байсан болохоор л тэгж их уйлсан биз. Мөн үнэгнийх нь түүний төлөө хийсэн бүхнийг бодох төдийд л сэтгэл нь хэдэн хэсэг хуваагдах нь ойлгомжтой.

Зөвхөн бүсгүйд ч бус Жиминий үхэл хүн бүрт хүндээр тусаж байлаа. Өдөржин хамтдаа тоглодог байсан Тэхён ч олигтой юм дуугаралгүй гунигтай хөмсгөө зангидан, Юнги тэр үнэгний хийсэн баатарлаг бүхнийг биширч, Жин харин дүү нартаа санаа зовж байсан бол Жонгүг сэтгэл дотроо үхэж байсан юм. Хайртай бүсгүйгээ тэр үнэгний араас өдөржин, шөнөжин гашуудаж,маш ихээр уйлахыг нь хараад суух залууд амар байсангүй.

"Одоо яах вэ? Энэ гэрт чинь хэл амтай амьтан нэг ч алга уу?" гэсээр Жинийг бухимдангуй толгойгоо барихад Тэхён санаа алдаад:

"Одоо яах вэ? Энэ гэрт чинь хэл амтай амьтан нэг ч алга уу?" гэсээр Жинийг бухимдангуй толгойгоо барихад Тэхён санаа алдаад:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Жиминийгаа санаж байна. Хичнээн ухаантай байсан билээ дээ. Биднийг аврахын тулд амиа өгсөн шүү дээ. Дээрээс нь Тэйхигийн байгаа байдал..." гэсээр толгойгоо сэгсрэн гунигтай доош харахад нь Юнги хөмсгөө зангидан:

"Уйлж байгаа нь энд байгаа бидэнд хүртэл сонсогдож байна шт. Хоол ч идэхгүй, бидний хэнтэй нь ч ярихгүй. Ийм байдлаар нилээн хэд хоночихлоо. Яавал дээр вэ?" гэхэд нь Жонгүг юу ч хэлэлгүй шууд л дээш босон гал тогоо руу орсноо сав суулга тачигнуулаад эхлэх нь тэр.

"Күүк, яах нь вэ?" гэхэд залуу чангаар, "Банантай сүү хийх гэж байна. Би Тэйхитэй ярилцана аа" гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

                       _____________

Жиминий үхлээс хойш үнэхээр л Тэйхи хэнтэй ч юу ч ярилгүй нилээн хэд хоносон байлаа. Бүсгүй шөнө бүр хайртай үнэгтэйгээ уулзаж, тэвэрч байна гэж зүүдэлдэг ч зүүд болгонд нь Жимин алга болохдоо цаастай зүйл үлдээдэг байсан нь:

FOXWhere stories live. Discover now