2.16

1.2K 182 33
                                    

Жонгүг хэн ч байхгүй харанхуй гудамж дунд ганцаархнаа дотроос нь булгилах уур хилэн, өвдөлтөө барьж чадалгүй алхаа нь хурдассаар байлаа.

Түүний сэтгэл зүрх хэдэн мянган хэсэг болон хуваагдаж, амьсгалахад ч бэрх болгох энэ их өвдөлтийг залуу дааж чадах эсэхээ ч мэдсэнгүй. Тэр Жиминий тэвэрт юу ч бодож саналгүй, тайван бөгөөд жаргалтай зогсох хайртыгаа түүнтэйгээ хөтлөлцөөд гэр лүүгээ явсныг харсан юм. Гэсэн ч Жонгүг шуудхан гүйж очоод Жиминийг цохичхож чадаагүй өөрийгөө үзэн ядах шиг.

Тэр зүгээр л нэг муу хулчгар байсан уу? эсвэл өөрийнх нь бүсгүй бүхнийг орхихыг хүсээд байгааг ойлгоогүй тэнэг үү? Түүнд бүх л эрх нь байсан байхад яагаад ганц ч удаа Тэйхиг зогсоочхож чадаагүй юм бол?

Энэ бүхэн Тэйхигийн байгаа байдлаас л болсон биз. Тэр тусмаа нүүрэнд нь тодрох эргэлзсэн төрх.

Магадгүй тэр бүүр хоёр жилийн өмнөөс л хайрладаг байсан үнэг нь буцаад хүн болоод ирсэнд дурласан байж. Магадгүй Жиминд дурласан болоод л өөрийг нь хүсэхээ больчхож.

Залуу энэ бүхнийг ээлжлэн бодсоор толгой нь өвдөж, доторх мэдрэмж болгон нь цээжнийх нь цаанаас оргилох үед тэссэнгүй ганцаархнаа чанга уйлж эхлэлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Залуу энэ бүхнийг ээлжлэн бодсоор толгой нь өвдөж, доторх мэдрэмж болгон нь цээжнийх нь цаанаас оргилох үед тэссэнгүй ганцаархнаа чанга уйлж эхлэлээ. Жонгүг хэзээ ингэж их уйлснаа ч санасангүй.

Энэ олон жил хайрласны эцэст тэр яаж ийм зүйл хийж чадав аа? Яагаад амлалтдаа хүрсэнгүй вэ? Жиминий эргээд ирсэн нь яг яаж тийм хурдан тэдний үерхэлд нөлөөлчхөв?

Яагаад?

Миний хайр хангалтгүй байсан юм уу?

Эсвэл би өөрөө хангалтгүй байв уу?

Тэйхи......

Яагаад?

Ийн гомдолтойгоор бодох тусам Жонгүг өрөвдөлтэйгөөр уйлахаас өөр зүйл хийж чадсангүй доторхоо гаргахын тулд бачуурсандаа орилж,чарлан хэн ч үзэгдэхгүй гудамжинд ганцаархнаа шаналж байлаа.

FOXWhere stories live. Discover now