2.14

1.2K 181 42
                                    

Жонгүг тэр явдлаас хойш илүү болгоомжтой болсон бөгөөд Тэйхиг Жиминээс холдуулахын тулд чадах бүхнээ хийж байлаа.

"Тэйхи, чи---" гэсээр Жиминийг хэлж ч дуусаагүй байтал Жонгүг түүн рүү муухай харан Тэйхигийн гараас хөтөлсөөр найз бүсгүйгээ өөр тийш нь авч явах бол Жимин, Тэйхи хоёр нэг нэгэн рүүгээ харан гунигтай мишээхээс өөр зүйл хийж чадсангүй.

"Ахххх, үнэхээр үү?" хэмээн гүн санаа алдсаар буйдан дээр суухад нь Тэхён найз руугаа эргэж хараад:

"Юу вэ? Зүгээр үү? Яагаад санаа алдаад байгаа юм?"

"Миний ажигласнаар бол Жонгүг, Тэйхи бид хоёрыг л хол байлгах гэж хичээгээд байх шиг..."

"Айн?? Жонгүг үү? Тэйхи та хоёрыг хол байлгах гэнэ ээ? Байз,хэрвээ тэр Тэйхиг хулгайлаад, өөртэйгөө хамт саран дээр байлгах гэж байгаа бол яах вэ?" гэсээр Тэхёнийг сүртэй дуу алдахад Жимин хөмсгөө зангидан, "Юу?" гэхэд нь дээд давхраас Юнги бууж и...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Айн?? Жонгүг үү? Тэйхи та хоёрыг хол байлгах гэнэ ээ? Байз,хэрвээ тэр Тэйхиг хулгайлаад, өөртэйгөө хамт саран дээр байлгах гэж байгаа бол яах вэ?" гэсээр Тэхёнийг сүртэй дуу алдахад Жимин хөмсгөө зангидан, "Юу?" гэхэд нь дээд давхраас Юнги бууж ирэн:

"Хоёр тэнэг!!" гэчхээд зурагт асаан дэргэд нь суулаа.

"Юнги ах аа, дэлгүүр явлаа. Хамт уу?" гэх Тэйхигийн хоолой сонсогдон удалгүй бүсгүй зуны гоёмсог даашинз өмсчихсөн бууж ирлээ.

Юнгиг хариулж ч амжаагүй байхад нь Жимин боломжийг алдахгүйн тулд хар хурдаараа Тэйхигийн гараас хөтлөн, үүд рүү чирээд:

"Би хамт явчихъя. Тэхён аа, дараа ярилцъя" гэсээр тэд хамтдаа гарлаа.

Эвшээлгэн залуусыг ширтэх Юнгиг анзаарсан Тэхён инээмсэглэн түүнд ойртоод, "Ах аа, ямар нэгэн хөгжилтэй зүйл хийх үү?"

"Тэхён аа, надад ингээд саад болоод байх юм бол.......алаад чамайг өөрийг чинь саран дээр аваачаад хаячихна шүү"

                       _____________

"Жимин аа, чи одоо тавьчхаж болно оо."

"Өө,нээрээ....уучлаарай" гэсээр Жимин тааламжтай нь аргагүй бараг арван минут орчим хөтөлсөн Тэйхигийн зөөлөн гарыг тавин ичсэндээ тэд хоёр тийш харав. Ер нь бид яг яагаад нэгнээсээ ичээд байдаг юм бол?хэмээн Тэйхи удаан бодсон ч хариулт алга. Магадгүй байсан ч аймшигтай зүйл болохоор тэр өөрөө ч хүлээн зөвшөөрөхөөс айдаг биз. Өөрт нь тийм хайртай найз залуу нь байсаар байтал Жиминийг байнга бодож, догдолж,дэргэд нь байхдаа ичиж,сандарна гэдэг солиотой зүйл гэдгийг Тэйхи сайн мэдэж байлаа.

FOXWhere stories live. Discover now