Chapter 1: Came

2.3K 195 4
                                    

Ахх... Сөүлээ их санасан байна шүү... гэж бодон инээмсэглэсээр онгоцны буудлаас гарахаар хаалгыг зүглэв.

Онгоцны буудлын гаднаас таксинд суугаад, утсаа гаргаж ирэн найз руугаа залгалаа.

Хэд хэд дуудсаны эцэст тэр утсаа авав.

:Байна уу?

:Байна, за сайн сууж байв уу? Ким Рэён гэхэд тэр ч намайг таньсан бололтой утасны цаанаас орилох шахам "Яаа, Солонгост ирчихээ юу? Хэзээ ирсэн юм? Би ядаж тосох байсан шдээ" гэж угсруулсаар хэлэв. Их баярлаж байгаа бололтой.

Арга ч үгүй биз. Би гэж хүн хэл чимээ ч үгүй гадаад руу яваад 3 жилийн дараа ирж байхад.

"Сая онгоцноос буулаа, хаягаа явуулчих. Би одоо очлоо"

"За, би зурвасаар явуулчихъя. Бас чамд 2 гэнэтийн бэлэг байнаа" гэхэд нь би гайхсаар "Бас юу байж намайг харвуулах бол доо, чи?!" Гэвэл Рэёон инээд алдсаар "Ирээд мэдээ, таслалаа шүү" гэчихээд утсаа таслав.

Төд удалгүй утсанд хотын төвд байрлах хотхоны хаяг ирсэн байв. Муу найз минь мөнгө тариад байгаа юм биш биз дээ...

-------------------

Гэрийх нь гадаа ирээд, ачаагаа аван таксинаас буулаа. Рэёны гэрийг хартал..... пээ энэ хүүхэн чинь банк дээрэмдчихсэн юм байхдаа? Ажилд ороогүй байж ийм газар, ийм байшинд амьдрана гэж байж болох уу? гэж гайхширсаар хонхыг нь дарлаа.

Удалгүй тэр намайг таньсан бололтой хаалгаа тайлав. Би ч ачаа нэртэй ганц чимоданаа чирсээр хаалгаар нь дөнгөж оров уу үгүй юу хүүхдийн уйлах чимээ гарав. Би гайхсаар яахаа мэдэхгүй зогсож байтал зочны өрөөнөөс Рэён нэг жоохон хүүхэд тэвэрсээр гарч ирлээ.

Рэён намайг харангуутаа хүүхдээ хажуудаа байсан үйлчлэгч болтой эгчид өгчихөөд над дээр ирж тэврээд "Яа, И Харү хэл чимээ ч гүй хаашаа алга болчихдог юм?! Зөндөө саналаа шдээ" гэсээр бараг л уйлаад байх шиг байна.

Би түүнийг тэвэрсэн чигтээ "Ярьвал их урт түүх болноо" гэхэд тэр тэврэлтээ салгаад "Хэдэн цаг ярих байсан ч хамаагүй ээ, би сонсъё. Эхлээд хоол идчих, угаалгын өрөө тэр буланд байгаа, гараа угаачихаад араас хүрээд ирээрэй" гэсээр гал тогоо бололтой өрөө рүү ороод явчихлаа.

Би түүний зааж өгсөн өрөө рүү орж гараа угаачихаад гартал үүдний хаалга нь дугарсаар "БИ ИРЛЭЭ" гэх эрэгтэй хүний бүдүүн хоолой гарав. Хэн юм бол? Гэж бодсоор үүдний хэсэгт очтол... ЮУ ВЭ??!!  СО ЁНУ ЧИ ЭНД ЮУГАА ХИЙЖ БАЙГАА ЮМ??!!

Ёну намайг харчихаад хэсэг гайхаад "Хүүе ээ Харү, Хэзээ ирсэн юм?" Гэхэд гал тогооноос Рэён гарч ирэв.

Намайг Канад явдаг жил нэг хүнтэй суусан гэх сураг дуулдаад байсан юм, арай. . . энэ муу горилл Со Ёну биш байгаа даа?

Бид гурав нэг ахлах сургуулийг төгссөн юм. Рэён бид хоёр нэг анги харин Ёну манай дээд анги байсан юм. Би ахлах сургуулиа төгсөөд л шууд Канад явсан. Тэгээд л энд юу болсон яасан ийснийг юу ч мэдэхгүй байгаа юм.

Рэён: Ханиа ирчихсэн үү?

Би: ХАНИА?!?! 

Ёну: Өө, чи мэдээгүй билүү? Бид хоёр чинь чамайг алга болдог жил гэрлэсэн шд.

Хээв нэг хэлж байх шив. Надаас ичиж санаа зовдоггүй л юм байх даа.

Би: АЙН!?!? ЯА, СО ЁНУ ЯАЖ ХҮНИЙ НАЙЗ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВЧ СУУДАГ БАЙНАА ЧИ!!?? гэж хэт их гайхсандаа орилох шахам асуув.

Ёну намайг орилоход бага зэрэг сандраад: 

"За миний дүү тайван шүү, хамгийн гол нь энх тайван за юу" гэж намайг тайвшруулж байгаа царайтай гараа дээш доош савчина.

"Миний дүү ч гэх шиг, хачин горилл шиг юм чинь. Миний найзтай суусан бол надтай сууснаас ялгаагүй. Тиймээс одоо би чамайг ах мах гэж далдагануулахгүй за юу!?"

Ёну: Би чамайг тоож суухгүй ээ.

". . ."

Рэёон түүний гар цүнхийг аваад хацар дээр нь үнсчихээд "Гараа угаачихаад ир, хоол болчихсон" гэхэд Ёну толгой дохиосоор угаалгын өрөө рүү явлаа. Түүнийг гарч ирээд хоолны ширээнд суухад нь:

"За хоёр хэргийн эзэд минь айн, Со Ёну гуай хүний нялх найзад бөмбөг залгиулчихаад өөрөө ажил хийгээд яваа юм уу?" гэхэд

Ёну "Зүгээр Жонни л гээч дээ. Тэглээч хөөе, энэ чинь Америк стайл за юу" гээд догь царай гаргахыг хичээв. Гэхдээ нөгөө хичээсэн догь царай нь догь гэхээсээ илүү нүүрнийх нь арьс таталдаад байгаа юм шиг л харагдаж байна.

Жонни "Чи ингэхэд хаашаа ор сураггүй алга болчихдог хүн бэ?"

"Төгсөөд шууд Канад явах хэрэг гараад. Тэгээд л явчихаад ирлээ.

Рэён "Явчихаад ирлээ гэнэ шүү. Чи ямар Бусан явчихаад ирж байгаа юу. Ер нь яах гэж тийшээ явсан юм?"

"Ярьвал урт түүх гэсэн шдээ. Дараа тухтай ярьж өгье за юу." гэхэд тэр толгой дохиод үүнээс цааш бид юм ярилгүй хооллож дуусцгаав.

[Дууссан] Хамтран АмьдрагчTempat cerita menjadi hidup. Temukan sekarang