Chapter 10: Jacob

1K 134 6
                                    

Би эргэж хартал хэн байсан гэж бодно? Миний бараг л хамгийн их үзэн яддаг гэж хэлж болмоор хүн. Би түүнээс болж энд ирсэн гэхэд хэлсдэхгүй.

Би эргэж хараад Жэхёнд "Түрүүлээд орж бай, би араас чинь оръё" гэхэд тэр гайхаж байсан ч орц руу оров.

Би түүн рүү хараад "Яах гэж ирээв? Энд байгаа гэж яаж мэдсэн юм?" гэхэд тэр жуумалзсаар нааш алхангаа "Би хэн билээ? Мөнгө байхад надад энэ бол юу ч биш"

Би ийм болохоор л түүнд дургүй, түүнд сэтгэл зүрх гэж байдаг юм уу?

"Инээдтэй биш байна, яг ямар зорилгоор миний араас ирсэн юм?"

Тэр жуумалзаад "Чамд хайртай болохоор?"

"Би чамайг тийм шалтгаанаар ирсэн гэж бодохгүй л байна."

-Би ийм болохоор л чамд дуртай, ухаалаг болохоор чинь. Гэхдээ чи яагаад зүгээр л Канад руу буцаад аав ээжийнхээ компанийг авч болохгүй гэж. Манай компаниуд хоорондоо их сайхан харилцаатай юмсан. Чи бид хоёр ч бас, тийм биз.

Солиотой амьтан.

"Надад тийм бодол байхгүй, бас тэр сүй гэдэг зүйлийг март. Би зөвшөөрөөгүй байхад бидний сүй хүчингүй."

-Эцэг эхчүүд тэгж бодохгүй л байх.

"Ямар ч байсан би чамд хэлдэгээ хэлсэн шүү. Дахиж миний эргэн тойронд элээ шиг эргэлдэхээ больж үз!"

Би ингэж хэлчихээд түүнийг орхин орц руу орлоо. Гэтэл яг үүдэнд нь Жэхён зогсож байх нь тэр. Харанхуйд харагдаагүй бололтой. Тэр бүгдийг сонсчихоогүй байгаа?

Би цочсондоо ч тэр үү гацаж түгдчисээр "Я-я-яагаад ороогүй байж байгаа юм?" uэхэд тэр над руу ширтээд "Тэр хэн юм?"

Сонсчихож. Тэр маш тайвнаар ингэж асуусан атал би яг л аавдаа загинуулчихсан юм шиг айснаа өөрөө ч гайхах шиг.

"З-зүгээр м-манай танил байгаа юмаа" гэхэд тэр хоёр гараараа мөрнөөс минь бариад "Харү, бид одоо энгийн харилцаатай хүмүүс биш. Бид хосууд. Хосууд бие биенээсээ юм нуух ёсгүй шүү дээ. Би чамд итгэж байгаа болохоор зүгээр л надад үнэнээ хэлчих?"

Түүнийг аргадангуй ингэж хэлэхэд нь би түүнд хайртай гэдэгтээ эргэлзэхээ больсон юм. Хажууд нь байхад нэг л түшигтэй, итгээд бүх зүйлээ ярьчихмаар. Тэр л намайг хамгаалах ёстой, тийм биз?

Би түүнд гэртээ орж байгаад бүгдийг тайлбарлаж өгөхөөр болон гэртээ орлоо.

Биднийг ортол Марк буйдан дээр унтчихсан, буйдангийн урдах ширээн дээр захиалгийн хоолны хог хөглөрсөн байв.

"Энэ нэг хүнийг яая дээ байз. Яаж цаашдаа гэр бүлтэй болох юм болдоо" гэж шогширсоор Жэхён хандан "Хувцсаа солиод өрөөнд чинь яваад очьё" гэхэд тэр ч толгой дохисоор өрөөндөө оров.

Би хувцасаа солин, гараа угаагаад Жэхёны өрөө рүү очлоо. Хаалгыг нь тогшвол өрөөнөөс "Ор ор" гэх нь дуулдав.

Тэр орон дээрээ суусан байх бөгөөд намайг ормогц хажуу талын зайндаа гараа товшоод "Ийшээ суучих"

Би түүний хажууд очиж суухад тэр гараас минь атгаад "За тэгээд? Бүх зүйлээ яриач?"

Би нэг урт амьсгаа аваад ярьж эхлэв.

"Манай аав ээж Канадад том компанитай юм. Би аав ээжтэйгээ тийм ч сайхан харилцаатай биш л дээ. Харин саяхан надтай эвлэрмээр байгаагаа хэлэхээр нь би тэдэн дээр очсон юм. Хэсэгтээ сайхан харилцаатай байсан ч намайг ирэхийн өмнөхөн тэд найз, бас хамтрагч компанийнхаа захирлын хүүтэй намайг сүй тавиулна гэж хэлсэн. Тэр нь саяны залуу. Бэ Жүнёон гэдэг. Би түүнийг багадаа хэд хэдэн удаа харж байсан ч тийм сайн танилууд биш. Гэтэл гэнэтхэн л тийм хүнтэй гэрлүүлнэ гэж ярьсан. Бизнес гэрлэлт...Би түүнээс нь болж тэднээс зугтаж энд ирсэн ч тэр намайг олчихсон байна..." 

Намайг ийн хэлээд дуугаа хураахад тэр намайг тэврээд "Бүх зүйл зүгээр дээ, чамд би байна"

Тийм ээ, одоо надад чи байхад надад санаа зовох зүйл байхгүй. 

Хайр ийм л байдаг шүү дээ. Юу ч үгүй хүн байсан ч хайртай хүнээ л олчихвол энэ хорвоогийн хамгийн баян хүн болдог.

Бид хэсэг тэврэлдэж суусны эцэст би "Өлсөж байна уу? Хоол хийх үү?" гэхэд тэр зөөлөн толгой сэгсрээд "Би өлсөөгүй ээ, харин чи л өлсөж байвал"

Би ч өлсөөгүй гэдгээ хэлээд бид унтахаар өрөө өрөөндөө орлоо. Өнөөдөр ч их зүйл болох шив дээ. Дэндүү олон зүйл. Зарим нь новшийн, харин зарим нь гайхалтай...







A\N: Бэ Жүнёон- THE BOYZ Jacob



[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now