Chapter 11: Kim Doyoung

1K 122 11
                                    

Өнөөдөр бол долоо хоногийн сүүлийн буюу 5 дахь өдөр. Ганц өнөөдөр л тэсчихвэл маргааш нөгөөдөр, аан бас нэг дэхь өдөр амрана. Учир нь манай салбар дээр, бүр яг манай тасагт засвар хийгдэхээр болсон.

Жэхён манайхтай ер нь ойрхон ажилд орсон болохоор өглөөдөө хамт явж байхаар тохирсон. Жүнёоны хувьд... тэр оройноос хойш нилээн хэдэн хоног өнгөрсөн ч тэр дахиж харагдаагүй. Магадгүй бас нэг бүтэхгүй санаа төлөвлөөд явж байгаа биз. Аав ээжид дургүй болох шалтгаан ганц Марк байсан ч одоо бол Жүнёон болсон. Насанд хүрсэн охиндоо амьдралийг нь заах утгагүй санагддаггүй юм байх даа?

Сарын эх болохоор хийгээд байх ажил алга. Дээрээс ажил ирж байж л хийх юмтай болно байх. Өмнө сарын өнөө айхтар загинуулдаг төслөө хүлээлгэж өгөөд манай корпорацийн хувьцаа нилээн өссөн учраас Дуёон манай хэлтсийг нэг сар цалинтай амралт өгөхөөр болсон. Гэхдээ хэзээ гэдэгээ хэлээгүй.

Комьпютер дээрээ хэрэгтэй хэрэггүй зүйл үзээд сууж байтал манай хэлтсийн залуу "Харү, санхүүгийн хэлтсийн нэг хүн чамтай уулзах гээд ирчихсэн байна" гэх үед нь хэн байдаг билээ гэж бодсон ч санхүүгийн хэлтсээс ганц Винвинийг л таньдаг гэдгээ саналаа. Винвин гэж хэн бэ гэж үү? Нөгөө лифтний залууг санаж байна уу? Донг Сичэн, Винвин гэж дуудахад болно гэсэн.

Өнөө уулзсан өдрөөс хойш бид хоёр нилээн сайн найзууд болоод амжсан. Ямар ч элдэв харилцаа байхгүй шүү, зүгээр л сайн найзууд.

Намайг гарахад бодож байснаар Винвин хоёр гартаа кофе барьчихсан зогсож байв.

Би түүн дээр очин шууд сурснаараа задлаагүй кофег нь авч задлангаа "За бас ямар хэрэг тарьчихав?" гэхэд тэр "Заа, би хэзээ нэг их хэрэг хариад явдаг байсан юм."

Би кофегоо балгангаа "Чи миний хэрэг гарахаар, эсвэл нэг хэрэг тарьчихаад л ингэдэг биз дээ. Үгүй бол тэгээд ажлын цагаар хүртэл дуудаад яасан юм?"

"Би өглөө явж байгаад нэг юм харсан юм аа. Харсан юм аа ч гэж сонссон юм. Чамтай холбоотой юм шиг санагдаад"

"Юу?"

Винвинийг ам нээх гэхэд гэнэт ардаас "Ажлийн цагаар юу хийцгээгээд байгаа юм?" Гэх танил хоолой сонсогдлоо.

Винвин бөхийгөөд "Орлогч захирлаа"

Би ч бас эргэж харан түүнтэй мэндлэхэд Дуёон "Харү, чамтай ярих зүйл байна" гэхэд нь би Винвинийг өдрийн цайгаар уулзъя гэдгээ хэлэхэд тэр ч мөн толгой дохин хэлтэс рүүгээ явлаа.

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now