Chapter 8: Babe?

1.2K 154 10
                                    


Дуёоны талаас

Өглөө ажилдаа ирээд цонхоор харан зогсож байтал нэгэн хар машин барилгын урдхан ирж зогсов. Ажлын цагаар хэн байдаг билээ?

Тэр машиныг харсаар зогстол манай шинэ ажилтан Харү гэх эмэгтэй өнөөх машинаас яаран бууж байгаа харагдана.

Ирээд дөнгөж нэг хонохтой үгүйтэй байж хоцорч л байдаг. Гэхдээ үүнээс илүүтэй дөнгөж ирсэн энэ бүсгүй яагаад миний харцыг ингэж их булаагаад байгааг би өөрөө ч үл мэднэ.

Хайр дурлалд цаг хугацаа хамаагүй гэдэг шиг би түүнд дурлачихсан юм болов уу? Үгүй байлгүй дээ. Зүгээр л тэр хуучны дурсамжин дахь түүнтэй минь адилхан болохоор юм болов уу? Тийм ээ, зүгээр л шохоорхож байгаа байлгүй.

Зүгээр л түүнтэй хэтэрхий адилхан болохоор, санасан сэтгэл минь намайг түүн рүү татаад байгаа биз. . .

Ийн бодохын сацуу түүний бууж ирсэн машин дээвэр нь онгорхой учраас доторхи нь хангалттай харагдахуйц машиныг ажиглавал жолоочийн суудалд царай нь үл харагдавч, холоос харахад эрэгтэй хүн бололтой нэгэн залуу сууж байлаа.

Тэр Харүг ажлын хаалгаар орох хүртэл ажиглан машинтайгаа зогссоор байв. Хэн юм бол? Таксины жолооч? Гэхдээ ийм машинаар таксинд явна гэж үү. Эсвэл найз залуу нь?

Ингэж бодох төдийд яагаад ч юм гэнэт дотор бачимдаад эхлэв, арай хардаад байгаа юм биш биз дээ, Ким Дуёон, галзуу юм.

Тайвшрахаар ширээнийхээ ард суун, нарийн бичигтээ холбоогоор кофе авч ирэхийг хэллээ

Тун удалгүй нарийн бичиг кофе оруулж өгөхөд нь би түүнээс "2-р багынхан тайлангаа хүлээлгэж өгсөн үү?" гэж асуув.

"Өгөөгүй байгаа." гэхэд нь бачуурал минь уур болон хувирч түүнийг гарч болно гэдгийг нь хэлээд кофегоо орхин 2-р баг руу явлаа. Цагийн юмыг цагаас нь хоцрооход би хичнээн дургүй гэж санана.

Намайг очиход тэд сандралдан босон надтай мэндлэв. Би тэдэнд "Та нар хэзээ тайлангаа өгөх гээд байгаа юм?! Танай баг корпорацийн энэ жилийн чухал төслийг хүлээж авсан биз дээ?! Тэгээд яагаад одоо хүртэл нэг ч бичиг надад ирээгүй байдаг юм?!" гэж ууртайгаар орилж орхив.

Тэд шал ширтэн, би тэднийг ууртайгаар ажиглан зогсож байтал ард хөлийн чимээ сонсогдон, эргэж харвал Харү байх нь тэр.

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now