Chapter 9: Yes

1.1K 134 12
                                    

Түүнийг гэнэтхэн ингэж хэлэхэд нь цочирдон, хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй сууж байгаад инээвхийлээд "Яа, битгий хүнээр тоглоод бай Жон Жэхён" гээд хоолоо идэх гэтэл Жэхён ямар ч үйлдэл хийлгүй "Би тоглоогүй ээ" гэхэд нь би зог тусан түүн рүү итгэлгүйхэн хартал тэр үргэлжлүүлэн

 "Яахав, чи итгэхгүй байж болох ч анх чамайг харахад дотор минь миний хэзээ ч мэдэрё байгаагүй тийм хачин мэдрэмж төрсөн. Үүнээс хойш яаж чамд мэдрэмжээ илэрхийлэхээ мэдэхгүй, бас хэтэрхий яараад байгаа юм шиг санагдаад үүнийгээ чамд хэлж чадаагүй. Хэдий бид хамт амьдраад их хугацаа өнгөрөөгүй ч хайр дурлалд цаг хугацаа хамааралгүй бололтой."

Тэр нүдээрээ намайг өөртөө уусгах шиг болж, түүний нүд рүү ширтсэн хэдэн хоромд би түүний сэтгэл рүү өнгийгөөд харчих шиг л болсон. Жэхёныг тоглоогүй гэдгийг би мэдэж авсан гэх гэсэн юм л даа.

Гэхдээ би яг яах ёстойгоо мэдэхгүй байна. Тэр надад хайртай гэсэн, харин би? 

Бидний дунд хэсэг чимээгүй орчин эзэгнэн хэн хэнд нь хэлэх үг байсан ч хэлж зүрхлэхгүй байгаа нь илт.

Жэхён "Би чамайг яг одоо хариугаа хэл гэхгүй ээ, харин сайн бодож үзээд хариугаа хэлээрэй. Миний энэ их зоригийг үнэлээд заавал хариугаа хэлээрэй." гээд нэг хөнгөхөн инээмсэглэчихээд гараад явчихав.

Нэг өдрийн цай уух гэсэн биш юу ч болчихов доо. Хэтэрхий олон зүйл нэг дор сонсчихсон болохоор эргэцүүлэх зүйл ч их болов. Тиймээс би захиалсан хоолоо тоолгүй өнөөх кафенаас гарлаа.

Эндээс ажил ойрхон болохоор алхчихад л болно. Бас алхангаа бүх зүйлсыг тунгаах хэрэгтэй байх.

------------------

Өдөржин ажилласны эцэст тарах цаг болсон байсан ч сарын сүүл, бас манай баг корпрацийн чухал төслийг хүлээж авсан учраас илүү цагаар ажиллахаар болсон.

Би дадлагажигч гэсэндээ арай бага ажлыг дааж авсан ч манайхан яаж зүгээр байлгахав, ийшээ тийшээ юманд зарсаар л байлаа.

Ахлагч: Харү, энэ материалыг санхүүгийн хэлтэст аваачаад өгчих гэсээр нилээн хэдэн хавтастай зүйл өгөв. Олон ч гэсэн нимгэн болохоор тийм ч хүнд байсангүй.

Санхүүгийн хэлтэс руу явахаар цахилгаан шат дуудчихаад зогсож байтал гэнэтхэн яг ард маань "Туслах уу?" гэх эрэгтэй хүний хоолой гарахад нь цочсондоо хавтастай баримтуудаа унагааж орхив.

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now