Chapter 7: Jealous

1.1K 154 7
                                    

Намайг гэрт ороход Жэхён чимээгүй, харин Марк буйдан дээр унтаж байв. Жэхёнд өрөөнөөсөө хөөгдчихсөн юм байхдаа? Ядаж юм нөмөрч унтахгүй дээ. Хэдий дургүй ч гэсэн дүү минь л юм даа.

Би түүнд өрөөнөөсөө илүү хөнжил авчирч нөмөргөөд өөрөө нүүр гараа цэвэрлээд унтахаар хэвтлээ.

--------------------

Өглөө унтаж байтал гал тогоонд юм түчигнэх чимээ гарсаар сэрэв. Хар өглөөгүүр хэн юу хийдэг билээ? Марк бол угаасаа ингэж босно гэж байхгүй. Жэхён юм бол уу? За хэн нь байсан яахав унтах минь...

Байз... өнөөдөр чинь 

Ажлийн өдөр!

Утсаа шүүрч аваад цагаа харвал ажлын цаг арай болоогүй ч автобусны цаг өнгөрчихсөн байв. Дараагийн автобусыг хүлээвэл яалтачгүй хоцроно. Ямартай ч босъё гэж бодсоор хурдхан шиг босоод нүүр гараа угаан, нүүрээ будах гэх мэт ажилдаа явахдаа бэлдлээ.

Өрөөнөөсөө гараад гал тогоо руу орвол Жэхён өглөөний цай бэлдэж байгаа бололтой түмпэн шанага түчигнүүлэн зогсож байв. Би түүн дээр дөхөж очоод "Юу хийж байгаа юм?" гэж асуутал тэр намайг орж ирснийг анзаараагүй бололтой цочин барьж байсан чанамалтай талхаа чанамалтай хэсгээр нь унагааж орхилоо. Тэр сандарсаар "Өө яанаа" гэж амандаа бувтнасаар ийш тийш цэвэрлэх зүйл хайх зуураа өнөөх талхан дээрээ гишгэн хойшоо саваад уначихав.

Харин тэгэхдээ надаас татаад уначихсан болохоор би түүний дээрээс уначихсан. Ичмээр юм...

Бид хоёр хэсэг шоконд орсондоо бие бие рүү гээ ширтсээр байж байтал гай газар доороос Марк зочны өрөөнөөс гэгчээр Марк гал тогоонд орж ирээд бид хоёрыг хараад "Би юу ч хараагүй шүү, үргэлжлүүл дээ" гээд нүдээ дарсаар гараад явчихав.

Энэ хүүхэд одоо юугаа дэмийрээд байгаа юм бэ!? Ичиж ядаж байхад дээрээс нь... гэж бодох зуур одоо хүртэл Жэхёны дээр хэвтсээр байгаагаа санан хурдхан шиг босоод харцаа буруулан зогслоо.

Тэр хэвтэнгээ гараа тулан над руу нэг л сонин харцаар харсаар "Зүгээр үү?" Гэхэд нь би сандарч түгдчисээр "З-зүг-ээрээ" гэж хариулахад тэр инээмсэглэсээр "Зөөлөн юман дээр унасан юм чинь зүгээр байлгүй дээ" гээд дээш босон зогсов

Тэр "Уг нь өглөөний цай бэлдье гэж бодсон ч хоол хийж чаддаггүй болохоор" гээд дуу нь цаашаа орсоор хоёр чанамалтай талх, эв хавгүйхэн шарсан өндөг, 2 аягатай сүү рүүгээ заав. Тэгж байхдаа үнэхээр эгдүүтэй харагдаж байсан болохоор саяхан л ичиж байсан би инээмсэглэсээр түүн рүү ширтэж байснаа өөрөө ч мэдэхгүй зогсож байв.

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now