Chapter 16: The end

1.2K 138 21
                                    

7 хоногийн дараа.

Өнөөдрөөс би ажилдаа орж байгаа. Тийм болохоор өглөө эрт босон өөрийгөө бэлдэв. Толинд өөрийгөө харвал бага зэгэр таргалчихжээ.

Одоо хүртэл их ядарч, бас Жон гуай тархинаас салахгүй байгаа. Завгүй болчихвол түр ч болов мартах байх.

Шинэ авсан машинаа унаад компанийг зүглэв. Сандарч байна шүү.

Машинаа байрлуулаад компаний үүдээр орвол зөрсөн бүхэн хүндэтгэн мэндэлж байгаа нь бага зэрэг эвгүй байв. Анх дадлагжигч ажилтан байсан ч ингээд захирал болчихно гэж хэн санахав дээ. Хэтэрхий өндөрт байгаа юм шиг санагдчихлаа. Уначихгүй юмсан.

--------------------

Ажлын цаг дууссан ч би гэрлүүгээ яарсангүй. Учир нь их сургуулийн минь найзууд намайг ирснийг мэдээд, уулзалдахаар боллоо.

Тэдний явуулсан хаягаар явж очвол Солхи, Жэнни, Бэлл гурав байв. Бид ойр зуурын сонин хачин ярьсаар суутал захиалсан хоол ирлээ. Гэтэл би үнэрийг нь аваад л дотор муухайрч, бөөлжмөөр санагдаж эхлэх нь тэр. Хурдхан шиг ариун цэврийн өрөө ортол бөөлжсөнгүй, хий огисон байв. Яачихаад байгаа юм бол доо. Уг нь зүгээр байсан юмсан.

Арай?! За үгүй байлгүй дээ. Бид салаад хэр удаж байгаа билээ. Гэхдээ...

Би тэдэнд дараа уулзахаа хэлээд гэрийн зүг явав. Ирээд хувцасаа ч солихгүй угаалгийн өрөөг зүглэв. Гэтэл. . .


《Жэхёны талаас》

Сөүлээс Канадын Оттава руу нисэх онгоц хөөрөх гэж байгаа тул та бүхнийг аюулгүйн бүсээ зүүхийг зөвлөе.

И Харү, би очиж байна! Бүгд миний буруу, би чамтай ярилцдаг байж, дэмий юм бодож тэрэндээ уурлаад дэндүү гэмээр тэнэг шийдвэр гаргачихаж.

Юу болсон бэ гэж үү? Би Жоннигоос бүгдийг сонссон, бүгдийг мэдсэн. Түүнд ямар ч буруу байхгүй. Харин би л хамгийн тэнэг амьтан. Уурлаж, тунихаа л урдаа барьж, хамгаас хайртай түүнийгээ гомдоож орхисон арчаагүй амьтан.

Винвинээс Харүг Канадын яг хаана нь байгааг бас гэр, ажлыг нь заалгаж авсан тул шууд очоод түүн дээрээ очих болно. Хайрт минь хүлээж бай, бас намайг заавал уучлаарай. Гуйя

--------------------

Эцэст нь ирлээ, дэндүү удаан явчихсан юм шиг санагдаж байна. Онгоцны буудлын үүднээс такси барин тэдний гэрийг зүглэлээ. Одоо оройн 8 цаг болж байна. Гэртээ байгаа гэж найдъя.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 27, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now