Chapter 2: Reason

1.3K 181 2
                                    


Орой ч болж бидний унтах цаг дөхөв. Рэён надад түр байрлах өрөө зааж өгсөн. Гэхдээ ганц хоёр л хононо доо. Яаж ч нялх хүүхэдтэй айлд байгаад байхав. Ажил хийж, байртай болтлоо түр хямдхан гайгүй түрээсийн байр олноо.

Өрөөндөө сууж байтал Рэён орж ирж орон дээр суугаад "Энд хэд хонох юм байгаа биз дээ?" Гэж асуухад нь би "Ганц хоёр хононоо. Тэгээд хэд хоногоос байртай болтлоо байрлах хямдхан гайгүй түрээсийн байр олж авна даа. Хэдий хүртэл гэж танайд байхав дээ" гэхэд тэр "Зааза, тэгвэл түрээсийн байраа олтол манайд байж байхгүй юу даа." гэснээ дахин "Харү?" 

"Ммм?"

"Яагаад Канад руу явсан юм? Эгч ах хоёр дээр очоо юу?" гэж миний явсан шалтгааныг асуув.

Би нэг гүнзгий амьсал аваад: Харин тийм ээ, аав ээж хоёр намайг төгсдөг жил гэнэтхэн залгаад л энд хүрээд ирээч гээд байсан. Яах гэж дуудсаныг нь сайн ойлгоогүй ч яваад очтол "Бүгдээрээ одоо хамт амьдарцгаая, бүгдийг шинээр эхлэе" гээд л... Гол зорилго нь намайг дүүтэй дотносуулах л зорилготой байсан юм шиг байгаа юм. Гэхдээ би Марк-д хичнээн дургүй билээ. Тэгээд аав ээжийн ятгалгаар түр хугацаанд хамт амьдрахаар болсон.

Гэтэл саяхан тэд намайг нэг баян найзынхаа хүүтэй гэрлүүлнэ гээд дахиад л муудалцчихаад ирлээ." 

 "Ммм, гэхдээ чи ах эгч хоёрт битгий гомдоорой. Чиний л төлөө тэгсэн байх" гэж намайг тайтгаруулж байлаа.

Манай аав ээж ер нь л их хөндий хүмүүс. Болчихсон гэвэл илүү зөв байх.

Анх бид 3-уулаа байхдаа жаргалтай, халуун дулаан гэр бүл байсан ч аав маань хүүтэй болохыг их хүсдэг байсан ч ээж маань намайг төрүүлээд л дахиж хүүхэд төрүүлэх боломжгүй болчихсон юм.

Тэгтэл намайг 2 настай байхад нэг адөр манай гэрийн гадна өлгийтэй хүүхэд тавьчихсан байсан. Тэр нь хүү байсан болохоор аав маань бурхний бэлэг гээд л өөрсөд дээрээ өсгөж, өргөж авахаар болсон. Одоо тэр хүү нь И Марк гэх 19 настай том хүү болчихсон явж байна.

Харин Маркыг өсгөж эхлэснээс л бүх зүйл эхлэсэн юм. Маркаас болж ээж аав хоёр байнга хэрэлддэг болж, Сүүлдээ бүр над руу ч уурладаг болсон. Нэг удаа би болон ээж аавийн дунд маш ширүүн маргаан болсон. Түүний дараагаар ээж аав надад байшин болон надад хадгалж байсан хадгаламжийн дансыг үлдээчихэнд өөрсдөө Маркыг аваад Канад руу явчихсан.

Би ийм учраас аав ээждээ ч тэр Марк-т ч тэр дургүй. Түүнээс л болж бидний харилцаа ийм болсон. Тэр байгаагүй байсан бол... эсвэл... би эрэгтэй болоод төрчихсөн бол...

Рэён бид хоёр өөрсдийнхөө талаар ярьсаар, Рэён надад анх Жоннитой хэзээ үерхснээ хэзээ хуримаа хийж анх яаж хүүхдээ төрүүлсэн бэ гэдгээ ч бүгдийг ярьж өгсөн. Жонни сургуулиа төгсөөд одоо нэг компанид хэлтсийн дарга хийж байгаа гэсэн. Рэён өөрөө нэгдүгээр курс төгссөний дараа хүүхэдтэй болоод сургуулиасаа завсардчихсан, удахгүй сургуульдаа орно гэж байлаа.

Бид ойр зуурын сонин хачин ярьсаар байж байтал Сону сэрэн уйлж бидний яриа өндөрлөн, би ч ядарснаа мэдрэн орондоо орон унтлаа.

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now