Chapter 13: Let's break up

894 103 8
                                    


Энэ үйлдэлд Жонни ч гэлтгүй би хүртэл өөрөө цочирдсон. Гэвч тэр шангаа хүртэх хэрэгтэй. Тэд ингэж сайхан амьдрахын тулд ямар саад бартааг хамтдаа давлаа даа. Тийм байж босгосон амьдралаа ингээд зүгээр нураачихаж болохгүй шүү дээ.

Жонни: Х-Харү...

"Хөгийн амьтан минь яасан гэнээ?! Залхаад байна уу? Өдөр болгон ирэхийг чинь хүлээж, хоол хийж хүүхдийг чинь өсгөж байгаа хүнээс залхаад байна уу?! Энэ хүртэл юу туулснаа мартчихаа юу?! Сална гэсэн гэнээ? Яасан гэж? Анхнаасаа жаргалтай амьдуулж чадахгүй байсан юм бол яах гэж найзаар минь оролдсон юм гэж байна!"

"Чамд хэлчихсэн байх нь ээ? Тийм дээ, Рэёнд чамаас өөр зовлонгоо тоочих хүн байх биш."

Энэ удаад ч мөн тэссэнгүй, аль хэдийн баруун гар минь түүний нүүрэн дээр бууж, Жонни хацраа барьсаар зогсоно.

"Дахиад нэг бодоод үзээрэй... Энэ амьдралаа яаж босгосноо, бас...Түүнээс унасан амь чиний ч бас амь гэдгийг."

Би түүнд ширүүхэн ингэж хэлчихээд Рэёныд буцаж очив. Ийм үед нь л би түүнтэй хамт байхгүй юм бол найз гэж хэлэх эрх байгаа гэж үү.

Хэд хоног энд байж Рэёнд хань болохоор болов. Ухаантай хүн л юм бол буцаад ирэх байлгүй Со Ёну.

------------------

Энд 3 хонож байна. Манай нөгөө амралт эхэлчихсэн болохоор ажилд санаа зовох зүйл алга. Жэхёнд хэлэх гэсэн ч утас нь холбогдохгүй байгаад бага зэрэг санаа зовж байна. Гэрт очих болгонд хүн байхгүй, ядаж байхад түлхүүрээ нөгөө цүнхэндээ үлдээчихсэн ч байх шиг.

Уг нь Марк руу ярьж болох ч бас л утас нь холбогдохгүй байгаа. Яагаад ингэж бөөн бөөнөөрөө алга болоод байгааг мэдэх юм алга.

Өнөөдөр Рэён Сонуг өвөө эмээгээс нь очиж авахаар явсан. Өөрөөр хэлбэл Жоннигийн аав ээжээс. Үүнийг нь далимдуулан гэрт очтол бас л хүн алга. Буцан явж байтал утсанд дуудлага ирж, танихгүй дугаар залгаж байв.

- Байна уу?

-Харү, би байнаа, Ёну. Уулзах боломж байна уу?-

- Боломжтой, уулзах газраа зурвасаар явуул. 

Би шууд ингэж хэлээд утсаа тасаллаа. Яасан удаан ухаардаг золиг вэ?! Том биетэй юм болохоороо удаан сэтгэдэг байх л даа. Рэёнд гадуур явж байгаа гэж хэлчихээд Жоннигийн явуулсан хаяг руу таксидав.

-------------------

"Харү, би чамаас гуйж байна. Бүх зүйл миний буруу. Би хэсэгхэн зуурын жаргалдаа автаад ийм тэнэг зүйл хийчихсэн. Гэхдээ тэр эмэгтэй бид 2-ын хооронд юу ч болоогүй шүү тангаргалъя."

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now