Chapter 15: Welcome

862 106 3
                                    

《7 хоногийн дараа》

Өнөөдөр би Канад руу явах ёстой. Оройны нислэгээр. Өчигдөр нүүлгэлтийнхэн ирж миний юмнуудыг аваад Канад руу явуулсан. Учир нь тэнд миний байрлах байрыг бэлдчихсэн байгаа. 

Ойр зуурын зүйлээ хийсэн үүргэвчээ үүрэн байраа дахин нэг тойруулж харлаа. Удаагүй ч гэсэн их дасчихжээ. Энд олон ч зүйл болсон доо. Түүнтэй учраад баярлахдаа ч энд, түүнээс хагацаад шаналахдаа ч энд.

Зуучлалын газарт очин эгчид түлхүүрийг нь өглөө. Гарж явтал ахиад л өмнөх шиг хэн нэгэнтэй мөргөлдөв. Байз даа?! Нөгөө цамц?!

Тэр хүн юм хэлэхийн завдалгүй гүйгээд явчихав. Энэ удаад араас нь хөөсөн ч тэр зам хөндлөн гарч, би улаан гэрлээс болж хоцров. Энэ цамц бид хоёр ямар тавилантай болоод байнга ингэдэг байнаа!

Цагаа харвал нислэгийн цаг дөхчихсөн байсан тул замаасаа такси барин онгоцны буудлыг зүглэлээ.

-----------------

Ёну намайг гаргаж өгөхөөр иржээ. Уг нь Рэён ирмээр байсан ч Сону ханиад хүрсэн тул харж үлдсэн байв. Жонниг нэг тэврэн сайн сууж байхыг, мөн байнга холбогднон гэдгээ хэлээд хүлээн авах хэсэг рүү орлоо.


Сөүлээс Канадын Оттава руу нисэх онгоц хөөрөх гэж байгаа тул та бүхнийг суудлын бүсээ зүүхийг зөвлөе.


Эцэст нь нэг юм ирлээ. Намайг буухад буудал дээр "Welcome Lee Haru" гэх пайз барьсан хэсэг залуус тосч авав. Тэднийг даган явахад тэд намайг миний хариуцах салбар болох 'K Fashion Canada' гэх хаягтай өндөр шилэн барилгын 17 давхарт авчран 'Ерөнхий захирал' гэсэн өрөөнд авчирлаа. Миний өрөө байх нь ээ? Дажгүй юм гээч. Ажиллаад байж дээ И Харү!

《Жэхёны талаас》

Харү над руу зурвас бичээд долоо хонож байна. Өдөр болгон түүний зурвас үнэн юм уу? гэж бодох юм. Өөр залуутай инээлдээд бас өөр нэгэнтэй дэлгүүр хэсч байсныг бодвол үнэн бололтой. Винвин гэгчтэй зүгээр л танилууд гэчихээд надаас ч илүү хамт цагийг өнгөрөөж инээлдэнэ. Харин нөгөөх нь? Үл таних залуу!

Ингэж бодмогц тэр залуу Харүд зүүлт зүүж өгч байсан зураглал нүдэнд минь бууж, тэрхэн зуур маш их бухимдав.

Намайг бухимдсан байгааг манай багынхан хүртэл анзаарч, ахлах маань "Жон Жэхён, энэ хайрцгийг 'K fashion'-ы санхүүгийн хэлтэст аваачаад өгөөч? Манай танил байдаг юм. Энэ дугаар нь" гээд тэмдэглэлийн цаасан дээр бичсэн дугаар атгуулав.

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now