Chapter 12: Johnny

905 114 4
                                    

Винвин: Аан, харин өчигдөр захирлын яриаг санаандгүй сонсчихсон юм.

Би: За?

Винвин: Захирал нэг хүнтэй ярьж байсан. Тэд чамайг Канад дахь салбар луу шилжүүлнэ, өндөр албан тушаал амлах болохоор чамайг татгалзахгүй гэж ярьсан.

Юу?! Канад дахь салбар гэхээр...Новш гэж  тэр чинь Жүнёоны хариуцдаг салбар!

Ашгүй алга боллоо гэж бодтол ахиад бүр ийм хэргээр гараад ирчихэж байгаа юм уу?

"Чи тэр хүн нь ямар хүн байсныг харсан уу?"

Намайг ийн асуухад Винвин бодлогошроод "Царайг нь харж чадаагүй ч  ямартай ч залуу хоолойтой байсан. Гүйцэтгэх захиралтай найзууд юм шиг байна лээ."

Гүйцэтгэх захирал аа? Мүн Тэыл үү?

Бүр үндсэн ажилтан ч биш дадлагын ажилтанг шилжүүлэхийн тулд гүйцэтгэх  захиралтай ярьлаа гэж үү? Бэ Жүнёон ч надад их анхаарч байх шив.

Бид үүний дараа ойр зуурын зүйл ярилцсаар ажлын цаг дөхүүлэн ажил руу хөдлөв. Замд Винвин надад элдэв хөгжилтэй зүйл ярин, бид инээлдсээр алхаж байтал утас дуугарав. Танихгүй дугаар?

"Байна"

"Сайн байна уу? K Fashion корпорацийн гүйцэтгэх захирлын нарийн бичиг байна. Өөрөө дадлагжигч ажилтан И Харү мөн үү?"

"Тийм ээ, мөн"

"Таныг гүйцэтгэх захирал өөртэй нь ирж уулзаарай гэж дамжуулж байна."

"Аан за, ойлголоо."

--------------------

Гүйцэтгэх захирлын өрөөнд ирэхэд нарийн бичиг нь "Уулзалттай байгаа, түр хүлээгээрэй" гэсээр өрөө рүү оров. Удалгүй нарийн бичиг нь өрөөнөөс гарч ирсний дараа Жүнёон гарч ирлээ. Тэр намайг харж жуумалзсаар зөрөн явав. Миний янзыг үзэж байгаа юм биз дээ? Намайг мэдээгүй яваа л гэж бодож байна уу?

Хаалгыг тогштол дотроос нь зөвшөөрсөн дуу сонсогдоход нь шууд явж оров. Захирал намайг ширээний урд байрлах буйдан дээр суухыг урьж, нарийн бичигтээ кофе авчрахыг санууллаа.

Би олон зүйл асуухыг хүссэнгүй шууд "Ямар хэргээр дуудсан юм бол?" гэж асуувал Тэыл

"Чи манайд ажилд ороод сар гаран болох гэж байна. Энэ хугацаанд танай хэлтэс болон чи манай корпорацид ихээхэн ашиг авчирсан, тийм болохоор чамайг үндсэн ажилтан болгохоор шийдсэн. Эхний асуудал бол энэ" тэр ингэж хэлээд кофегоо нэг балгана.

Би хариуд нь "Дараагийн асуудал нь?" гэсээр түүн рүү асуулт дүүрэн харцаар харахад Тэыл "Дараагийн асуудал бол чамайг Канад дахь салбар луу салбар эрхэлсэн захирлаар товлох санал байна. Чиний ажиллах ур чадвар их өндөр бас Канадад их сургууль төгссөн болохоор илүү давуу талтай" гэж Винвинээс сонссон бүх зүйлийг хэлэв.

Салбар эрхэлсэн захирал? Жүнёоны оронд би гэж үү? Өндөр нь ч өндөр юм гээч, цалин нь ч үүнийгээ дагаад өндөр. Гэхдээ хэрвээ би Канад-д ажиллах бол өөрийнхөө компанид л ажиллах хэрэгтэй байх. Бас хэрвээ дараа нь ажилд орвол тэр компани чинь чиний хамгийн их үзэн яддаг тэр хүний чинь мэдэлд байж болохоор эсэхийг нь шалгах хэрэгтэй!

Бү түүнд бодож үзээд хариугаа хэлнэ гэчихээд хэлтэс рүү гээ явлаа.

Ажлын цаг дуусах дөхөхөд Жэхён залган өнөөдөр очиж авч чадахгүй, илүү цагаар ажиллана гэдгээ хэлэв. 

--------------------

Харих замдаа оройн хоолны материал авчихаад гэрт иртэл хэн ч байсангүй. Марк гэж нөхөр найз охинтой болсон биш гэртээ тогтохоо байлаа.

Жэхёныг ирэхэд нь дуртай хоолыг нь хийе гэж бодоод хувцсаа сольж байтал Рэён залгаж байв.

-Байна

"Харү, ажил нь сайн уу?" Түүний хоолойноос уйлсан бас цөхөрсөн нь илт байсан учраас би түүнд ямар нэгэн зүйл болсон байна гэдгийг шууд л ойлгов.

- Юу болсон юм бэ? гэж асуувал "Чи...манайд ирэх боломж байна уу?" гэхэд нь одоо очихоо хэлээд шууд тэднийх руу таксидлаа.


------------------


Цаг аль хэдийн 7 цаг өнгөрсөн ч гэгээ тасраагүй байлаа. Со Ёну муу хөгийн амьтан. Уйдаад байгаа юм бол амьдралаас нь уйдаагаад өгье л дөө.

Өнгөрсөнд

Би Рэёоныд очиход миний таамагласнаар тэр уйлсаар хаалга онгойлгов. Би сандарсаар "Юу болоо вэ? Жонни хаана байна? Сону яасан юм?" гэсээр ар араас нь шалгааж эхлэв.

Рэёон: Сонуг аав ээж дээр аваачаад өгчихсөн. Ёну...

Тэр дуугаа хураан нулимсаа залгиад "Ёну явчихсан, тэр...тэр надаас салмаар байна гэсэн. Надаас залхаж байна гэсэн." Тэр ингэж хэлээд тэвчилгүй нулимс унагав.

Харин би дотор минь хурсан хилэнгээ барьж дийлэлгүй тэднийхээс гарсан. Харин одоо бол би Ёнугийн байгаа газар луу явж байна. Тэр тэдний хуучин амьдардаг байсан байшиндаа байгаа гэсэн.

Тэнд очоод хаалгыг нь тогштол Жонни онгойлгоод "Харү, чи энд-" би түүнийг үгээ гүйцээхээс нь өмнө шууд алгадаж орхив.




[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now