Chapter 6: Him

1.2K 155 11
                                    

Юу вэ? Зуучлагч надад юу ч хэлээгүй шд. Ингээд гэнэт хүрээд ирэх байсан юм  байхдаа...

Жэхён гэгчийг тэгж хэлэхэд Марк түүн рүү нүдээ онийлгож хараад "Хамт амьдарна гэсэн үү?" Гэхэд Жэхён гайхаж байсан ч толгой дохив.

Би ямар ч байсан ирсэн хүнийг ингээд зогсоогоод байж болохгүй тул түүнийг буйдан дээр сууж байгаарай гэчихээд өөрөө гал тогоо руу явж түүнд кофе авчирав.

Марк аягатай кофе руу нэг өнгийж харчихаад "Юу вэ? Надад кофе хийж өгөөгүй байж шал танихгүй хүнд кофе хийгээд өгчихөж байгаа юм уу?" Гэсээр нүд нь томорно.

Би нүдээ эргэлдүүлсээр түүнийг тоолгүй Жэхёны өөдөөс харж суугаад "Эхлээд танилцсан нь дээр байх. Намайг И Харү гэдэг. Канадаас саяхан ирсэн. Цаашдаа хамт амьдрах нь" хэмээн гараа сунгахад тэр инээмсэглээд "Аан, намайг Жэхён гэж дуудахад болноо. Бас Японоос ирээд удаагүй байгаа." Гэсээр миний сунгасан гарнаас атган хөнгөхөн сэгсрэв.

Харин түрүүнээс хойш залхуутайгаар бид хоёрыг харж суусан Марк гэнэт өндийж ирээд "Намайг И Марк гэдэг. Энэ хүний дүү байгаа юм. Аан бас та манай эгчтэй хамт амьдрахаар бол нилээн хэцүү саад бартааг туулах нь дээ" гэсээр санаа зовсон царай гаргав.

Жэхён түүн рүү хачин харсаар, сунгасан гараас нь атган сэгсрэх аядлаа.

Би тэдний дундах хачин нөхцөл байдлыг арилгахаар Жэхёнд хандан "Би өрөөгөө аль хэдийн сонгочихсон болохоор та тэр үүдний хажуугийн өрөөнд байна" гэхэд тэр миний заасан зүг рүү хараад "Аан за, би орж ачаагаа янзалъя даа" гэсээр чимоданаа чирэн өрөө рүү орлоо.

Түүнийг орсны дараа би Марк руу дэр шидээд "Юу гээд олон юм яриад байгаа юм, яасан ийсэн саад бартаа" гэхэд тэр инээсээр гал тогоо руу зугтах шахам гүйв.

За яахав, энэ удаа чамайг өршөөе!!


======================================


Өнөөдөр ажлын өдөр учраас өглөө эрт босох хэрэгтэй. Учир нь би өнөөх ярилцлага өгсөн газартаа тэнцчихсэн. Энэ Жэхён чинь бас их аз дагуулдаг хүн байна шүү. Хүн ч гэж би одоо ах гэж дуудах ёстой байх даа? Надаас 2 ах юм байна лээ шд... Заза, би хэзээ нэг тэгдэг байлаа яршиг...

Өглөө эрт босон нөгөө хоёртоо юу ч гэсэн өглөөний цай бэлдэж тавьчихаад гарлаа.

Ажил дээрээ ирээд, хэрэгтэй гэсэн хүмүүстэйгээ уулзаад гол хийх ёстой ажилдаа орлоо.

[Дууссан] Хамтран АмьдрагчWo Geschichten leben. Entdecke jetzt