Chapter 4: Lee Mark

1.2K 155 3
                                    

Яг мөн байх шив... муу соёлгүй бүдүүлэг амьтан. Чамаас хариугаа авахдаа л нэг авна даа гэж бодсоор түүн рүү муухай харан сууж байтал Рэён намайг анзаарсан бололтой хойшоо нэг харчихаад 

"Хөөе Харү, юугаа ингэтлээ хараад байгаа юм? Туулай харж байгаагүй юм уу" гэхэд нь би өнөөх залуугаас харцаа салгалгүй түүнд хандан "Рэён, соёлгүй, бүдүүлэг амьтдыг хашраах арга мэдэхгүй биз" гэхэд тэр хачин царай гаргасаар "Юугаа дэмийрээд байгаа юм?" гэчихээд хэсэг бодлогшроод ахин хойш харчихаад "Аан, нөгөө туулайтай номин ногоон цамц мөн үү?" гэхэд нь би толгой дохьлоо. 

"Тэгээд чи яах гээд байгаа юм? Арай өшөө мөшөө авч тэнэгтэхгүй биз дээ" гээд намайг шоолонгуй жуумалзав.

Би ч угийн ийм шартай, нэг уур хүргэсэн зүйлээ мартах гэж уддаг болохоор яаж ийж байгаад сэтгэлээ сэргэтэл хариугаа авмаар санагдаад байдаг юм. Бодвол ээжийг л дуурайсан биз.

"Яг тэрийг чинь л бодож байна. Хүн зүгээр явж байхад ирж мөргөчихөөд бас болоогүй хүнд заадаг энэ муу хэн юм" гэсээр өнөөх залуу руу муухай харсаар сууж байтал нөгөө залуу чинь утсаар ярьсаар гараад явчихав. Урд хаалгаар гарсан болохоор царайг нь харж чадсангүй шдээ.

За яахав, чи энэ удаад азтай байлаа муу Туулайтай цамц! Дараа нь заавал таарах болтугай гээд хараачихъя!


======================================


Бид хоёр авсан хэдэн юмаа чирсээр манай гэрт ирээд авсан зүйлсээ тавьчихаад буцаж гарлаа. Шинэ байранд орно гэдэг ч амаргүй юмаа. Хэдий цахилгаан бараа зарим нэг зүйлс нь бэлэн байгаа ч авах юм мундахгүй их юм гээч.

Хэд хэдэн дэлгүүрээр ороод хувцасны дэлгүүрт орон Рэён надад хэдэн хувцас авчирч өгөөд "Тэр хувцас солих өрөөнд очиод өмсөөд гараад ирээ" гэсээр хувцасны өрөө рүү түлхэж орхив. Уг нь надад одоо өмсөн хангалттай хувцас байгаа л даа. Гэхдээ авахгүй ч гэсэн өмсөж харуулахгүй бол намайг зүгээр суулгахгүй биз.

Өнөөх өрөөнд ороод хөшгөө татчихаад яг хувцсаа солих гэтэл өлгүүрт нэг л танил хувцас байх нь тэр. Өлгүүрээс аваад хартал нөгөө ТУУЛАЙТАЙ ЦАМЦ!!!

Энэ удаад заавал хариугаа авна гэж бодсоор өнөөх өрөөнд хэдэн минут хүлээсэн ч ирсэнгүй, сүүлдээ Рэён хөшгөөр толгойгоо цухуйлгаад "Чи одоо хувцсаа өмсөхгүй юугаа хийгээд зогсоод байгаа юм? Хурдлаа Сону халуураад байна гэнэ. Явъя" гэхээр нь дараа заавал таарна гэж дотроо заначихаад их дэлгүүрээс гарлаа.

Бид хоёр хурдхан шиг авчирсан зүйлсийг маань түр хэрэглэж болохоор тохижуулаад Рэёон гэртээ харьлаа.

Би өдөр хоол идчихсэн тул хоол хийлгүй шууд унтахаар болоод орондоо ороод хэвтэж байтал утас дуугарах нь тэрээ.

Энэ орой хэн байдаг билээ гэж бодсоор утсаа аван залгасан дугаарыг харах гэсэн ч нууцлагдсан дугаар байсанд сонирхол минь хөдөлж орхив. Дуудлагыг аваад болгоомжтойгоор "Байна уу?" гэж асуусан ч хэн ч дуугарсангүй. Гэнэт айдас төрөөд явчих чинь?

Дахин нэг "Байна уу? Хэн бэ?" Гэж асуусан ч мөн л хариу алга. Арай гаж донтон гэдэг нь юм биш биздээ? Сүүлийн үед иймэрхүү хүмүүс олшроод байгаа гэсэн шдээ. Аймар юм, хурдан утсаа таслахгүй бол байршил тогтоочихдог гэсэн гэж олон хачин зүйл бодсоор яг таслах гэтэл утасны цаанаас "Эгчээ?" эх танил дуу сонстов.

Ойлгомжтой, И МАРК

Би утсаа буцаан чихэн дээрээ тавиад "Хар шөнөөр яах гэж залгасан юм? Энд шөнө болж байгааг мэдмээрсэн!!" гэж ширүүхэн хэлэхэд тэр бага зэрэг инээвхийлээд "Хайрт эгч минь, миний байгаа газар ч бас шөнө болж байна л даа" гэхэд нь үнэхээр дургүй хүргэж орхив. Учир нь тэр энэ сар Японд аялах гэж байгаа тухайгаа энд ирэхээс өмнө дурьдаж байсан юм байна. Тэр ийм орой над руу аялаж байгаагаа гайхуулах гэж залгалаа гэж үү?!

 "Чиний хаагуур тэнэж яваа чинь надад огт хамаагүй! Явах чигээрээ өөрөө л яв" гэхэд тэр хэсэг чимээгүй байснаа "Танай гэрийн хаяг чинь хаана юм? Би очлоо." Гэхэд нь гайхширч орхив. Тэр чинь өдийд Японд байх ёстой, яасан гэж...

Үнэхээр надтай тоглохоор шийдсэн юм биздээ, И Марк!!! За яахав.

Би түүнийг ирж чадахгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор түүнд гэрийнхээ хаягийг хэлтэл Марк "Ойлголоо, хоол хийж байгаарай" гэчихээд үг хэлэх завдалгүй тасалчих нь тэр.

 "Муу хүмүүжилгүй амьтан" гэж утас руу гаа хэлчихээд түүний тоглоомыг мартаад буцан унтахаар хэвтлээ.

======================================

Шөнө 2 цагийн үед хаалга балбах чимээнээр сэрлээ. Ямар юм нь ингээд хар шөнөөр айлын хаалга балбаад байдаг байнаа гэж бухимдсаар хаалга очиж онгойлготол ёстой гайхмаар зүйл болов.

Нойрондоо буруу хараад байгаа юм болов уу? Гэж бодоод нүдээ нухлан дахин нэг харсан ч яг л тэр хүн мөн байв.

Тэр хүн гэдэг нь хэн гээч. И МАРК!!!

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now