Chapter 5: Partner

1.2K 164 4
                                    

Тэр намайг харснаа нэг инээчихээд "Сайн уу? Нүүна" гэх нь тэр. Харин би хэсэг зуурын шокноосоо гарч чадахгүй, түүнийг үнэхээр ирчихсэн эсэхэд эргэлзэн зогсож байтал тэр нүүрний минь урдуур гараа савчуулаад "Нүүна? Хөөе?!" Гэхэд нь л цочролоосоо гарч орчноо анзаарах сэхээтэй боллоо.

"Ч-чи энд юу хийж байгаа юм!?" гэж ээрч муурсаар асуухад Марк намайг давуулж гэрийг маань харангаа "Эхлээд намайг оруулахгүй юм уу? Би коридорт зогссоор байгаад даараад байна." гэж хэнэг ч үгүй хэллээ.

Ер нь би энийг оруулах ёстой ч юм уу? Үгүй ч юм уу? Гэхдээ ядаж дүү гэсэн нэртэй юм даа гэж бодоод түүнийг гэртээ оруулав.

Марк гутлаа тайлаад хэзээний гэрийн эзэн шиг зочны өрөөнд тухлан сууж, эргэн тойрноо сонирхон хараад "Хөөх, та ч энд ирээд алзахгүй л байгаа юм байна. Хаанаас мөнгө олсон юм? Аав, ээж өгсөн юм уу?" гэж нөгөө л яршигтай олон асуултуудаа ар араас нь асууж эхлэв.

Би нүдээ эргэлдүүлсээр түүнд цай хийж өгөөд урд нь суугаад "Өөрөө олсон мөнгөөрөө түрээслэсэн юм, чам шиг аав ээжийг шулж амьдармааргүй байна." гэхэд тэр миний авчирсан цайг нэг өнгийж харчихаад "Нүүна, та намайг ногоон цайэд дургүй гэдгийг мартчихаа юу? Кофе байхгүй юм уу даа? Кофе?"гэж эрхлэнгүй дуугарав.

Энэ муу одоо хаана ирчихээд, хэнд эрхлээд байгаа юм. Хааяа хөөрхөн ч юм шиг мөртлөө яс ярьвал түүнд үнэхээр дургүй. Аав, ээж хоорондоо, бас надтай тийм харилцаатай болоогүй байсан бол би Маркыг буруутгахгүй л байсан юм. Хүүхдүүдийнхээ хооронд өөрсдөө яс хаячихаад, сүүлд нь эвлэрүүлэхийг хичээж гэнэ.

Гэхдээ Канадад байсан 3 жилдээ Марктай өмнөхөөсөө арай л дээр харилцаатай болсон. Өмнө нь би түүнтэй нэг ч үг сольдоггүй байсан бол одоо харж байгаа биз дээ.

"Яа, И Марк. Хэн чамайг энд ир гэсэн юм? Ер нь яагаад Солонгост явж байдаг билээ? Чи чинь Японд байх ёстой байтал албатай юм шиг энд ирчихээд, хэнээс юу асууж, хэнд эрхлээд байгаа юм?"

Намайг ийн олон асуулт ар араас нь угсруулахад бага багаар дуу минь өндөрсөж байв. Харин тэр нилээн гайхаж сууснаа инээгээд

"Нүүна, би нээрээ таньд хэлээгүй бил үү? Би Японд аялахаа болиод Солонгосоор аялахаар болсон юм. Хэдэн жил энд ирсэнгүй. Тэгээд л... бас энд таньдаг хүн байхгүй болохоор тань руу ярьсан юмаа. Аялалаа дуустал танайд байна шүү. Окэй" гээд нүдээ ирмэчихээд үг хэлэхийн завдалгүй босоод явчихав.

Хэзээдээ бас олоод харчихсан юм, нөгөө сул өрөөнд ороод юу юугүй тухлаад авлаа. Заза, ядаж л шал танихгүй хүнтэй хамт байснаас, түрээслэх хүн нь иртэл Маркийг байлгая даа...


======================================


Өнөөдөр би нөгөө анкет бөглөсөн газартаа очиж ярилцлага өгнө. Өчигдөр Марктай хэрэлдэж дуусаад өрөөндөө ороод нөтбүүкээ шалгасан чинь харин 'Маргааш ирж ярилцлага өгөөрэй' гэсэн байсан. Марк чинь бас ч гэж аз дагуулаад явдаг хүүхэд л дээ :33

Өнөөх газартаа ярилцлагаа өгөөд харихаар боллоо. Ярилцлагаа ч тун дажгүй өгчихлөө шүү. Бараг тэнцчихсэн байхаа.

Гэр хүртлээ таксидаад, кодоо хийгээд гэртээ ортол үүдэнд танихгүй эрэгтэй гутал байж байлаа.

Энэ Марк одоо энд таних хүн байхгүй гээд байсан байж бас хэнийгээ дагуулаад ирсэн юм!?

Би зочны өрөөнд ортол нэг өндөрдуу залуу чимодамаа барьчихсан, Марк ч бас нөгөө залуу руу гайхсан харцаар бүлтэлзсээр зогсож байлаа.

Үл таних залуу над руу нуруугаа харуулаад зогсчихсон байсан болохоор би царайг нь харахаар дөхөн очвол Марк намайг анзаараад "Нүүна, энэ хэн юм?? Найз залуу чинь юм уу?"

Юу вэ? Марк танихгүй юм байна. Бас юу гэчихвээ? Найз залуу ч гэх шиг. Надад ямар юмаараа найз залуу байдаг юм. Газар дээрх ганц найз маань эмэгтэй хүн.

Маркийг ийн асуухад нөгөө залуу над руу эргэн харлаа.

Цагаан арьстай, их царайлаг залуу байв. Том ч биш жижиг ч биш яг өөртөө таарсан нүдтэй юм.

Тэр намайг хараад "Өөрөө энэ байранд амьдардаг хүн мөн үү?" Гэж асуухад нь би зүгээр л толгой дохив.

Гэтэл өнөөх залуу инээмсэглэснээ дагзаа маажаад "Аан, тийм байхнээ" гэхэд нь би бүр ч гайхсаар "Юу... өөрөө хэн билээ?" Гэж болгоомжлонгуй асуувал тэр нэг бөхийчхөөд "Сайн байна уу? Өнөөдрөөс таньтай хамт амьдрах хүн байна. Жон Жэхён гэдэг"...

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now