Chapter 14: New Begin

911 105 5
                                    

Өдөржингөө уйлж орондоо хэвтлээ. Жон Жэхён, чи надад яг юу хийчихсэн болоод хуучны Харү алга болчихов оо? Магадгүй бид учрах ёсгүй байсан байх тийм үү? Бид түр зуур л жаргах ёстой байж. . 

Сэргэхээр гадуур гарахаар хувцсаа өмслөө. Удахгүй зул сар болох гэж байгаа учраас уур амьсгал хүйтэрч, эргэн тойронд зул сарын чимэглэлүүд харагдана.

Алхаж яваад гэрийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Гудамжны сандал дээр нь суугаад хуучнаа эргэн санав. Жэхён бид хоёрын анхны бас сүүлийн болзоог.

-------------------Өнгөрсөнд-----------------

Амралтын өдөр гэсэн шиг гэр ч нам гүм би сэрсэн ч орондоо хэвтсээр утсаа оролдоно.

Үзэж байгаа кинондоо анхаарлаа төвлөрүүлчихсэн байж байтал гэнэт зурвас ирэх чимээгээр багахан цочиж орхив.

《Жэхёни》

-Өнөөдөр завтай биз дээ.

Тийм ээ, гэхдээ нэг гэрт байж зурвас бичээд байхдаа яадаг байнаа? Хачин хүн шүү!

-Өөрөө хэлэх гэхээр ичээд байсан юм за юу! *нүдээ дарсан эможи*

Юу болоод хэлэх гэж ингэж сүржигнэдэг байнаа

-Орой 5 цагаас гэрийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд хүрээд ирээрэй. Болзоо шүү!

Ойлголоо!


Ёстой нэг, анхны болзоо!

Би ингэж бодмогцоо шууд л босов. Өдрийн нэг цаг болж байна. Амждаг байгаа.

Хурдхан шиг усанд орж үсээ хатаагаад, хувцасны шүүгээгээ ухаж эхлэв.

Болзоонд юу өмсөх хэрэгтэй юм бол оо? 

Сүүлдээ хувцсаа сонгож чадахгүй байсан болохоор Рэён руу залгаж асуухад тэр "Мэдэхгүй ээ, би Ёнутай болзоонд явахдаа хувцсанд нэг их анхаарч байгаагүй юм байна. Өөртөө эвтэйхэн хувцас л өмсчихдөг байсан." гэж хэнэгчгүй хэлэв. Ер нь тэр муу горилл Рэёныг болзоонд урьж байсан юм уу!? Муу хөлдүү түлээ!

-----4цаг 35минут-----

Нүүрээ хөнгөхөн будаад, арай гэж сонгосон хар өмд,цагаан хоолойтой цамц өмсөөд, үсээ дээш шууж боолоо. Мөн хар жижигхэн гар цүнх үүрч, саарал өнгөтэй хилэн бөгөөд намрын цаг агаарт тохирсон битүү өсгийт өмсөв. Аль хэдийн 11 сар дундаа орчихсон тул сэрүү орчихсон болохоор гадуураа саарал пальто өмсөөд цэцэрлэгт хүрээлэнг зүглэв.

[Дууссан] Хамтран АмьдрагчWhere stories live. Discover now