1

4.2K 228 24
                                    

Би: "ЯАААААГААААААД ВЭЭЭЭЭ? ЯАААААГАААД" хэмээн байдаг чадлаараа өрөөгөөрөө нэг орилоход хаалга хүчтэй онгойн толгойд хүчтэй өвдөлт ирэв.

Би: "Ёооооооё. Ээж л дээ! Өвдөж байна шд ээ" гэсээр толгойгоо барин ээж рүү хошуугаа унжуулан харвал

Ээж: Одоо цаг хэд болж байна гэж бодоов? Үхсэндээ хар оройгоор гэрээр нэг үхэж байгаа ямаа шиг хашхираад байгаа юм?

Би: "Дөнгөж 11 л болж байна шд ээ!" гэхэд ээж чихнээс зулгаан

Ээж: Дөнгөж 11 гэнэ шүү! Алив яг одоо наад утсаа хураалга! Тайван ч унтаж амраахгүй юм. Ойрд гайгүй байсан ахиад л нөгөө хашхирдаг зуршил чинь ирэх шив. Маргааш өглөө утсаа надаас аваарай.

Би: ЮУУ? Ээж яагаад вэ? Үгүй ээ яасан ч болохгүй! Энэ чинь миний амь амьдрал шд ээ.

Ээж: Маргааш өглөө ав гэсэн байх аа! Алив өгөөдөх. Өгөхгүй бол сарын дараа надаас наад утсаа авна гэж мэдээрэй!

Би: "Эээж л дээ. Гуйж байна шд ээ. Ганцхан удаа охиныгоо харж үзэж болохгүй гэж үү?" гэсээр өхөөрдөм царай гарган нэг хуруугаа гозойлговол ээж заналтайгаар нэгээс эхлэн тоолж эхлэв. Ахх ээж тоолж эхэлвэл нэг бол үхнэ нэг бол амьд үлдэнэ.

Ээж: Нэээг хооооёр гуууур---

Би: "За за за ойлголоо доо ойлголоо" гэсээр ээжийн сунгасан гар луу утсаа ойртуулсан ч миний гар автоматаар хөдөлж өгөхгүй гацчихна тэр. Айэээш яачхав аа!

Ээж: Өгөхгүй юу?

Би: "Үгүй ээ ээжээ би үнэхээр өгөхийг хүсэж байгаа ч миний гар хөдлөхгүй байна" гэж хэлж дуусаагүй байхад ээж шууд л миний утсыг хүчээр шахуу булаан аваад гараад явав.

Би: "Харгис эмэгтэй" хэмээн амандаа бувтнахад хаалттай байсан хаалга гэнэт онгойн

Ээж: Юу гэнээ?

Би: "Ю.юу ч бишээ. Сайхан амраарай ээжээ" гэсээр худал инээмсэглэсээр ээж рүү харвал

Ээж: "Тийм байлгүй дээ" гэж хэлэн чихээ ухан буцан хаалга хаасаар гарч одов.

Хүүүүүх ээж ч ёстой аймшигтай эмэгтэй юм аа. Ахх тэр ч яахав уг нь өнөө шөнө 2 гэж унтая гэж бодож байсан юмсан. Төлөвлөгөө бүтэлгүйтчихлээ.
Ядаж Шивоныг Иранд сэтгэлээ илчлэхийг нь унших байсан юм шд ээ.

Ингэхэд миний уншиж буй өгүүллэг болгонд л гол дүрийн охин нь сургуулийнхаа од плэйбой залуутай жоготой болох юм. Гэтэл намайг хар. Уг нь насыг нь бодож үзвэл миний насны охидууд. Тэд нар хайр дурлал үсгээ л романтиклаж байхад би энд төмс царайлаад л тэд нарын түүхийг уншиж шүлсээ гоожуулах юм.

МИНИЙ ХҮЙТЭН ЗАЛУУ [Дууссан]Where stories live. Discover now