.29.

245 34 20
                                    

Өндөр өсгийтийн хорших чимээ, орчныг бүчин авах анхилуун үнэр тэр чигтээ энэ үдшийн яруу сайхан тансаглал юу байхыг гэрчлэх мэт. Хүн бүр танхимын гол хаалгаар торгон даашинзынхаа хормойг намируулан орж ирэх бүсгүйг сониучхан харлаа. Тэр их энгийн юм гэвч эгэлгүй мэдрэмж цэцэглүүлэх аж. Бүсгүйн даашинз даруухан ч гэлээ эмэгтэй хүнийх нь хувьд бүх сайхан зүйлсийг нь тодотгож өгчээ.

Нурууг нь даган намирах урт шулуун үсэндээ сувдан хавчаар зүүж, будаагүй мэт цэвэрхэн будалтаа үзэсгэлэнтэй харцаараа гоёсон харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нурууг нь даган намирах урт шулуун үсэндээ сувдан хавчаар зүүж, будаагүй мэт цэвэрхэн будалтаа үзэсгэлэнтэй харцаараа гоёсон харагдана. Мэндлээд өнгөрөх төдий танихгүй хүн рүү ч тэр чин сэтгэлээсээ эгцлэн харж, зөөлхөн инээмсэглэх нь ямар ариун, энхрий нэгэн болохыг нь илтгэх шиг. Саяхан газардсан тэнгэрийн илчтэй танилцахыг хүссэн залуус цөөнгүй ч тэр гэнэт гарч ирсэн шиг ээ нэг л мэдэхэд алга болчихсон байлаа.

Юнхи алхаж явсаар Живоны хайрт балетчины гэрэл зургийн үзэсгэлэнг үзэхээр галерейд ирэв. Тэр Им Хёрин гэх бүсгүйн урлагийн замналыг эхнээс нь сонирхлоо. Бүжиглэх дуртай бяцхан охиноос улсын театрын гоцлол балетчин хүртэлх үзэсгэлэнтэй түүх. Тэр зургуудыг үзэж явсаар танхимын голд хэний ч анхаарал татахгүй газар байрлуулсан өсвөр насны охин, хүү хоёрын кадрыг харав. Доорх тайлбар нь "Им Хёрин 20 насандаа олон улсын шагнал гардуулах ёслолоос гранпри цом хүртсэн Өмнөд Солонгос улсын анхны балетчин болов." гэсэн байв. 20 насандаа анхны хайрдаа умбаж буй Живон, Хёрин нарын жаргалтайгаар тэврэлдэн авахуулсан зураг байлаа. Юнхи Живоныг удаан гэгч нь ширтэв. Учир нь Бобби болохоос өмнөх бяцхан Живон ямар хүү байсан нь түүнд сонирхолтой санагдана.

"Хамгийн сүүлчийн удаа байсан..." гэх эмэгтэй хүний хоолой дэргэд нь дуулдахад Юнхи гайхан хартал Им Хёрин зогсож байх нь тэр.

Хёрин үргэлжлүүлэн "Миний амжилтын эхлэл байгаа юм" гээд өнөөх зураг руу ширтлээ.

Юнхи "Сайхан түүх байна..." гэчхээд үргэлжлүүлэн үзэхээр цааш алхах гэтэл Хёрин "Мөн Живоны төгсгөл..." гэв.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now