.6.

286 40 12
                                    

Байцаагч "Та гомдол гаргаж болно. Эсвэл хэрэгсэхгүй орхино."

Лукас "Мэдээж тэр гомдолт---"

- Гомдолгүй ээ!

Байцаагч "За та бүхэн энд гарын үсгээ зурчхаад явж болно оо. "

Author's P.O.V

WayV squad мөн Юнхи нар майхан руугаа буцлаа. Харин Бобби түр саатуулах газар хоригдож байв.

Цагдаа "Ким Живон, таны эсрэг гомдол гаргасан мэдүүлэг байхгүй тул асуудалгүй. Гэвч хуурамч дуудлага өгч мөн зодоон өдүүлсэн учир манай улсын хуулиар 72 цаг саатуулагдана."

Бобби "Юнхи зүгээр үү?"

Цагдаа "Хоригдох гэж байж бас түүнд санаа зовоод байгаа юм уу? Арай үеэл дүүгийнх нь хэлснээр та psycho юм биш биз?"

Бобби "Зүгээр арил!!!"

Цагдаа "Цагдааг хэл амаар гутаан доромжилсон зүйл анги нэмүүлэх гээгүй л юм бол наад ам аа мэдээрэй залуу минь!"

Түр саатуулах байранд хэд хоног хоригдох нь Живонд огт сонин биш байлаа. Урьд шөнө унтаагүй болохоор тамирдаж буйгаа ч анзаарсангүй. Тэрээр Юнхиг танихгүй олон залуустай ганцааранг нь явуулсандаа л бачимдаж үхэх шахам сууна.

🌌Last night🌌

Юнхиг ууртай нь аргагүй хаалга саван гарсны дараа Живон хэсэг бодолхийлэн зогсов. Өрөөндөө орж унтах уу эсвэл Юнхиг авчрах эсэхээ шийдэж чадахгүй байлаа. Эцэст нь өрөөндөө орж цонхоор хартал Юнхи далайн эргийг зүглэн алхана.

"Энэ тэнэг хүүхэн гадаа хонох гэж байгаа юм байх даа?!"

Юнхи бие султайгаас гадна саяхан kuku-д хордсон болохоор Живон шууд л буудлын зөөлөн бүтээлгийг барьсаар араас нь гарав. Шууд оччихож зүрхэлсэнгүй хоёр цаг эрэг дээр суухыг нь харж зогслоо. Юу юугүй хөл нь хөдөлж, Юнхиг хөнжилд ороон тэврээд буцмаар санагдана. Гэтэл тархи нь эсэргүүцсээр. Учир нь багаасаа зорьсон бүхнээ авдаг байсан айлын эрх хүү нэг бүсгүйд буулт хийхийг хүсээгүй юм. Нөгөөтэйгүүр  хэтэрхий эрх дураараа мөн жаахан ааш муутай Ха Юнхиг сургах арга гэж бодсон хэрэг. Ямар их даарч, айж байгаа бол хэмээн сэтгэл нь тавгүйрхэж шаналсан ч бардам зандаа дийлдэн холоос харсаар л...

Удалгүй утас нь дуугаран яаралтай дуудлага авчхаад ирэх хооронд Юнхи хаашаа ч юм алга болчихсон байв. Дархан цаазат цогцолборт ан амьтад нь хүртэл хүнээс айхгүй шөнөөр тэнүүчилдэг аж. Саяхан болсон явдал давтагдаж Юнхиг муу залуус гэмтээчих вий, чонын хоол болчих вий эсвэл энэ тэнд төөрч явахдаа бие нь сульдаад ухаан алдчихсан байвал яана аа гэж айна. Живоны толгойд түм буман бодлууд эргэлдэх ба тэдгээр нь зөвхөн Юнхи хэрхэн бэртэж мөн өвдөж болох талаар л байх аж. Бодох тусам олон вариант гарж ирнэ, хором мөч өнгөрөх тусам тэр эрүүл ухаан аа бага багаар гээж байлаа. Энэ бодол санаа зөвхөн Юнхиг эсэн мэнд олсон үед л эрүүлжинэ.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now