.23.

223 33 18
                                    

Yoonhee's P.O.V

Өглөө сэртэл нэвт салхилсан цэнгэг агаар болон нарны дулаан элчээр дүүрэн гэр угтлаа. Индүүдсэн хувцаснуудаа эвхэн далд хийж, үлдсэн юмнуудаа угаагаад хатаагчид тохсон байв. Бүлээн ус уухаар гал тогоонд ортол Живон хоол хийн зогсоно. Намайг орж ирэхийг хармагцаа гэмгүй инээмсэглэл тодруулах аж. Урьд шөнийн залуугаас тэс өөр хүн шиг.

Живон "Зөгийн балтай бүлээн ус, чи хүсвэл цэцгийн хатаамал хийж болно шүү." гээд бэлдэж тавьсан усны саваа өгөв.

- Ямар хоол хийж байгаа юм?

"Шар будааны зутан."

Толгой дохичхоод усаа уув. Живоныг хоол хийж байхад нь харах дуртай болохоор хөдөлгөөн бүрийг нь ширтэн сууна. Эрээ цээргүй харцнаас минь дальдчин сандарсаар тэр нэг юм ширээгээ засаж дууслаа.

"Сайхан хооллоорой."

Би түүнтэй ярилгүй зүгээр л дохилцсон хоолоо идэж эхэллээ. Тийм сайхан амттай биш ч идэхэд боломжийн байна. Ямартай ч айлын эрх хүү хоол хийж сурч л байна даа. Хоолоо идэнгээ түүнийг хэсэг ажиглалаа. Гар, цээжнийх нь ил гарсан хэсэгт улайгаад, жижигхэн тууралт гарчихсан байв. Тэгэхээр Живон торгомсог материалын харшилтай хэрэг үү? Тэгээд л дургүй гээд зөрөөд байсан байх нь ээ...

- Загатнаж байна уу?

Тэр гарын шуугаа зөөлөн маажчихаад толгой сэгсрэв. Живон "Гайгүй ээ, орой гэхэд зүгээр болчихно."

- Баярлалаа, дажгүй хоол байна.

Өлсөөгүй ч гэсэн урмыг нь бодоод хүчээр чихчихсэн болохоор бушуухан л орондоо очиж хэвтмээр санагдана. Өдөр ажил дээр очиж бичиг баримт хүлээлгэж өгөх тул дахиад жаахан унтах цаг үлджээ. Өчигдрийн тухай сөхөлгүй ширээнээс босон явтал Живон араас дуудчихаад чимээгүй гацчихав.

- Орой 6 цагт би гулгана.

Живон "Ойлголоо, би чамайг яг 18:00 цагт үүдэнд нь хүлээж байя." хэмээн дуу оров.

Эмнэлгээс холгүй мөсөн гулгуурын ордон байдаг юм. Өвөө, эмээ дээрээ өссөн надад тэднээс сурсан зүйл бишгүй их. Аав, ээж минь амьдралын төлөө зүтгэж байхад харин би хэрхэн амьдрахыг буурлуудаасаа сурч байв. Өвөл уулын уруу эсвэл мөсөн дээр гулгана, зун болохоор хадны савдаг шиг л уулаар тэнүүчилдэг байж билээ. Багаасаа тайван орчинд өссөндөө ч тэр үү амар амгалан газарт дуртай. Гэвч нас явах тусам зугаа цэнгэл хөөцөлдөж эхлэсэн ч сурсан занг минь давж чадаагүй.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now