.4.

304 40 4
                                    

Ярьж тохирсноороо сонгосон зоогийн газар минь ирлээ. Эндхийн бүх хоол далайн гаралтай ургамал мөн амьтдаар хийгддэг хэмээн танилцуулга дээрээ бичсэн байв. За одоо яаж зугтаахыг чинь харья л даа.

Бид бүгд хоолоо захиалан суухад Хэёон намайг дуурайн ясны шөл, шарсан цагаан загас будаатай авав. Яахав жирэмсэн хүнд бол идэж болохоор л хоол. Гэвч энэ газар удаан суух тусам үнэрээс нь болж бөөлжих рефлекс идэвхжих юм.

Хэёон "Хэлээч эгчэ, дээрээс үсрэхэд ямар байсан бэ?"

-Би өндрөөс айдаггүй л дээ гэхдээ сул биетэй болохоор амьсгал авах л хэцүү байсан.

Хэёон "Даашинзыг чинь асуудал болох вий гэж бодсон ч..."

- Живон цамцаа бэлхүүсээр уяад өөртэйгөө бэхэлчихсэн юм.

Ханбин "Тас тэврэлдээд л ниссэн ш дээ. Хамт үхье гэж байгаа юм шиг."

Хэёон "Би ариун цэврийн өрөө ормоор байна. Юнхи эгч надад хань болох уу?"

- Тэгье ээ, би ч гэсэн ормоор байсан юм.

Биеэ суллачхаад гараа угаахад Хэёон хажууд зогсов. Юу ч мэдээгүй бүр болоогүй мэт царайлчхаад гэнэт ам нээх нь тэр.

Хэёон "Та хоёр хэр удаж байгаа вэ?"

- Удаагүй ээ.

Хэёон "Үгүй ээ, би Ханбин та хоёрыг хэлж байна."

- Юу гэсэн үг юм?!

Хэёон "Хэр их хугацаанд биенээ мэддэг юм бол оо гэж их гайхлаа. Живон ах хүртэл оролцоод л."

- Үнэнийг мэдмээр байна уу? Бид хоёр эртний найзууд. Хамт маазаарч, хөгжилдөж мөн хичээл дээр санаа нийлдэг. Тэгээд л тэр.

Хэёон " Тийм байх нь ээ. Тэгвэл Живон ах?"

- Хэн ч биш. Шударга л байя.

Хэёон "Тэгвэл би ч гэсэн үнэн ээ хэлье. Ханбинтай элдэв янзын буруу яваагүйг чинь мэднэ ээ. Энэ хүртэл миний тоглосон жүжиг Живон ахын төлөө л юм."

- Ахынхаа төлөө юм бол одоо зүгээр буцацгаая. Ханбиныг найзын хувиар хайртай хүнтэйгээ үлдээсэй гэсэндээ биеэ ч бодолгүй өндрөөс хүртэл үсэрлээ.

Ариун цэврийн өрөөнөөс гарахаар хаалга зүглэтэл Хэёон-с гарахааргүй гунигтай хоолой сонстов.

Хэёон " Живон ахыг чин сэтгэлээсээ инээмсэглэхийг хараагүй их удсан. Бас тэр нэгэн бороотой шөнөөс хойш ах цээжээрээ хэн нэгнийг хамгаалах хүртлээ уурлаагүй."

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now