.17.

228 38 10
                                    

Жингүйдлийн ертөнцөөс бодит байдалдаа сэрэхэд нар хэдийн манджээ. Ясаа бяцартал цохиулсан мэт толгой өвдөх аж. Хөдөлж ядан хичээсээр арай гэж орноосоо өндийлөө. Тэгтэл өрөөний хаалга хүчтэй гэгч нь савагдан онгойв.

Ханбин "Сэрчихсэн үү? Өндий! Залуу хүн байж ганц архинд батируулаад зүгээр." гэж үглэсээр орж ирэн хөшиг нээхэд нүд гялбам сайхан өглөө угтах нь тэр.

- Чи энд юу хийж байгаа юм?

Ханбин "Өө за, шөнөжин согтуу галзуурлаа сонсохыг шаардаж, гэртээ үүрүүлж ирчхээд одоо намайг мартчихаж байгаа юм уу?"

- Би яасан гэнэ ээ?

Ханбин "За ямартай ч тэр хүүхнийг одоо ярихгүй шүү! Би үнэхээр айж байна." гэхэд нь инээд хүрсэн ч толгойн өвдөлтөөсөө болж ярвайв.

- Уух юм байхгүй юу?

Ханбин "Хатууг уу?"

- Аль нь ч яадаг юм бэ?

Ханбин "Зааза." гэчхээд гарахдаа шүүгээн дээр тавьсан хуримын урилгыг бариад авав. "Энэ юу юм?"

- Хараад мэдэхгүй байна уу?

Тэр урилгыг нээн уншиж үзсэнээ гайхаж, дургүйцэхийн хооронд ширтлээ.

Ханбин "Тэгээд энүүхний төлөө мал болтлоо уусан юм? Чи Хусогийг харамлаа юу? Арай ижи---"

- Хуцаад байгаач, би яахаараа Хусогийг боддог юм? Хар л даа, сүйт бүсгүйг нь!

Эргэлзээ дүүрэн дахин давтан уншин шалгаж буй Ханбин нэг л төрхөө гаргасан хэвээр байлаа.

Ханбин "Сүйт бүсгүйг нь чи таньдаг юм уу?"

- Чи согтуу байгаа юм уу? Одоо бүр Юнхиг танихгүй байхаар шийджээ.

Ханбин "Гэхдээ би хаана ч ямар ч Юнхи харахгүй л байна даа?" хэмээн бувтнаж, урилгыг урчих шахам эргүүлж тойруулна.
Би тэсгэл алдан орноосоо үсрэн босоод түүний гараас урилгыг булааж аван уншиж өглөө.

- Тээр хар даа? Жон Хусог, Хан Юри!

Байз даа, үнэхээр урилга дээр ямар ч Юнхи алга байв. Би итгэж ядсандаа ахин дахин уншиж, Ханбинаар хүртэл батлууллаа. Тэгэхээр тэд сайн найзууд төдий л байж!

Усанд орчхоод гарч иртэл Сыньюн, Жүнэ хоёр ирчхэж. Өнөөдөр нээрээ хөлбөмбөг үзэхээр тохирсон шүү дээ. Хэт их сэтгэл хөөрөөд хамаг ажлаа мартсан байна. Ширээ дүүрэн шарсан тахиа, пицца мөн шар айраг өрж байгаад тухтай нь аргагүй тоглолтоо эхлүүллээ.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now