.22.

218 33 20
                                    

Живон надаар түшүүлж алхсаар арай гэж гэртээ орж ирлээ. Би шууд л гал тогоо руу яван ус буцалгачхаад, эмийн саваа хайв. Живон хөдөлж ядсан өрөвдмөөр амьтан унтлагын өрөө рүү орлоо. Ус буцалж дуусмагц эм найруулан бэлдчихээд, жин тавих зориулалт бүхий уутанд мөс хийв. Унтлагын өрөөнд ортол Живон хүйтэн хөлс нь цувчихсан чичрэн хэвтэнэ. Хөнжил дээрээ зөөлөн зузаан бүтээлэг давхарлан нөмөрчээ.

- Яаж байна хайраа?

Ганц үг ч хэлэх тэнхэлгүй болтлоо сульдчихаж, тэр зүгээр л нүдээ анив. Дэргэд нь суун толгойнх нь ард гараараа ивэн түшиж байгаад ам руу нь шингэн эм халбагадан уулгалаа. Эм уусны дараа хөлс нь бүлээцэж эхлэв. Хөнжилд нь сиймхий зай ч гаргалгүй сайтар хуччихаад хүйтэн жинг толгой, биеийнх нь хэсгүүд дээр ээлжлэн тавилаа. Ашгүй, тэгсгээд Живон унтаад өгөв. Бөхийхгүй уул шиг л хүдэр чийрэг хүн дээ. Яахаараа ганц ханиаданд бүх талаараа буугаад өгчихдөг байна аа. Анхны цас гэж хөөрөөд хэлээрээ ширхгүүдийг нь тосоод байсан. Ийм хурдан хоолой нь өвдчихөж байгаа юм байх даа?

Живоныг унтах хооронд гэрээ цэгцэлчхээд, хатаасан хувцсаа индүүдлээ. Өөрөө индүүдэх эсвэл зааж өгөхөөс өөр сонголтгүйг мэдсэн болохоор Живонд ахиж үүрэг тулгахгүй байхаар шийдсэн. Мөн ямар нэг зүйлээр нь тохиролцохгүй.

Оройн хоолны цаг хэдийн өнгөрчихжээ. Живон сэрэх болсон байх гэж тооцоолон ээжийнх нь авчирсан шөлөнд хөнгөн зутан хийж, болох хооронд нь эмээгийн жороор ханиадны эсрэг цай хандлав. Хүн орхоодой байхгүй тул цагаан гаагаар орлуулан дээр нь зөгийн бал, лимон мөн балжингарам цэцгийн хатаамал нэмж зөөлөн гал дээр буцалгалаа. Би хэдийгээр Европ анагаах ухааны эмч ч гэлээ насаараа гэр бүлийнхээ эрүүл мэндийг эмийн бус аргаар хамгаалсан эмээ, өвөөгийнхөө захиасыг илүүд үздэг. Эм болгон ямар нэг хоруу чанар агуулсан муу талтай болохоор тэр бүр хэрэглээд байж болохгүй шүү дээ.

Хоол цайгаа аван унтлагын өрөөндөө ороход Живон дөнгөж сэрж байлаа. Царай нь дээрдэн одоо л хүн шиг харагдаж байна. Хөлөрч, чичрэхээ больсон ч бие нь халуу төөнөсөн хэвээр.

- Зутангаа идэж чадах нь уу?

Живон "Чи өөрөө хоолоо идсэн үү?"

- Идчихээд орж ирж байна.

Тэр зөөлөн толгой дохичхоод өндийн сууж, амаа ангайв. Санааг нь ойлгосон ч өрөвдөөд ам руу нь хоолыг нь зөөж өглөө. Хооллож дууссан уруулыг нь арчин бэлдсэн цайгаа уулгав.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now