.30.

277 34 31
                                    

Залуу Юнхиг хоёр гар дээрээ өргөн буудлын хаалгаар ортол нэг ч хүнгүй хүлээн авах хэсэгт нэгэн бүсгүй тэднийг угтаж авлаа. " Хараад байгаарай, зүгээртээ царайгаа харуулдаггүй хүн хэрэг болохоор гэгээн дүрээрээ заларч байх шив!"

Залуу " Тэр яах вэ, нүүнаа өрөө бэлэн үү?"

И Сохи " Хар л даа, бүхэл бүтэн буудал бэлдчихээд байхад!" гэсээр тэднийг дагуулан цахилгаан шатанд суулаа.

Таримал цэцэрлэг рүү харсан цонхтой люкс өрөөнд тэднийг оруулав. Залуу явсаар унтлагын өрөөнд орон Юнхиг эвтэйхэн хэвтүүлэхэд түүний царай тодхон харагдана. Сохи гайхах гэхээсээ илүү цочролд орон нүдээ бүлтэлзүүллээ.

Сохи " Би буруу санаагүй бол миний бодож байгаа хүн мөн үү?"

Жисан " Мөнөөс мөн." гэхэд Сохи итгэж ядсан харцаар тайлбар нэхэн ширтсээр л. Жисан хариуд нь инээмсэглэчхээд түүнийг дагуулан өрөөнөөс гарлаа.

Өрөөнд залуу мөн Юнхи л үлдэв. Тэр гадуурх хүрмээ тайлчхаад бүсгүйн дэргэд хэвтлээ. Саяхныг хүртэл машинд атгасаар явсан гараас дахин барив " Архи ууж чаддаггүй байсан бяцхан охин...Чи их өөрчлөгджээ, бид ч том болж."

Нэг л зүйлээ хийхэд цаг хугацаа дэндүү удаан өнгөрдөг атал Юнхиг ширтэн суухад ганц шөнө хангалтгүй санагдана. Залуу зүүрмэглэхгүйг хичээж байлаа. Учир нь тайвшраад тэр чигтээ нам унтчихвал өглөө Юнхи сэрмэгцээ түүнийг хараад харвачихна шүү дээ.

Залуу дөрвөн цаг гаруй бүсгүйг тойглон хэвтсэн ч үүрээр Юнхи хальт сэрэх шиг болов. Өмссөн бариу даашинздаа түүртэн арай гэж хөдөлсөөр бослоо. Нүдээ аниатай даашинзынхаа цахилгааныг тайлахаар хичээж байх хооронд нь залуу тагт руу гарч амжсан юм. Гэтэл Юнхи дотуур торгон даашинзтай тагтны хаалганд дөхөв. Залуу ослын шатнаас зүүгдэн нуугдаж чадлаа. Юнхи тагтны цонхыг онгойлгочхоод буцаад унтаад өгөв.

Шөнө дунд төмөр шатан дээр хонох нь байж боломгүй хэрэг. Залуу Жисан руу ярьснаар Сохи буудлын ажилчиндаа ослын матраас авчрахыг даалгав. Ингэснээр 5 давхрын шатнаас үсэрсэн ч хийлдэг матраас дээр тэр аюулгүй газардах юм. Тавхан минутыг дотор бүх зүйл бэлэн боллоо. Залуу 5 тоолон дохио өгмөгц доош үсрэв.

Жисан түүнийг түшин босгоод "Амиа хорловол ямар санагдах юм шиг байна?"

- Юу ч бодож амждаггүй юм байна.

Сохи " Та нар удахгүй 30 хүрэх хүмүүс тэгтэл өсвөр наснаасаа ч дор болоод байх юм аа! Одоо жаахан наана, цаадахаа бодож эхэлмээр сэн." элгээ тэврэн зогсчхоод яг л цэцэрлэгийн хүүхдүүд загнаж буй мэт аашлав.

Sacred lies: Play It Smart |KJW|Donde viven las historias. Descúbrelo ahora