Оршил

929 67 11
                                    

Живон "Хоёулаа нэг тоглоом тоглох уу Юнхи?"

- Улиг болсон муу залуусын тоглолт уу? Хэнтэй, хэдээр мөрийцсөн юм бэ дээ тэгээд?

Живон "Чи надад ---"

- Ингэж хандсан анхны охин уу? Уйтгартай юм аа. Энэ хоцрогдсон хэлцээсээ хэзээ салах юм бэ та нар?

Живон "Та нар гэдэг нь яаж байгаа юм?!"

- Би чам шиг залуустай зууралдмааргүй байна Ким Живон!

Bobby би ахиж муу залуугаас болж шаналж, дараа нь шархалж үлдэхийг хүсэхгүй байна.

Живон "Үгүй дээ, Юнхи...Чиний бодсон шиг бусармаг, замбараагүй зүйл биш шүү. Би чиний бодож байгаа шиг хүн бүр ч биш."

Цонхоор харан зогсоход шөнийн Сөүл хот тэр чигтээ гялтганаж харагдах аж. Яг од түгсэн тэнгэр шиг. Гэвч энэ төдийхөн зүйлд догдолж гүйхэд хэтэрхий ахадсан насанд хүрч дээ. Живон араас тэврэхдээ амандаа зуусан ч сорж амжаагүй тамхийг минь авч унтраав. Тэрээр хоёр гараараа намайг ороон тэвэрч, нэг, нэг гараас минь атган мөрөн дээр толгойгоо тавилаа.

Живон "Хайрын тоглоом Юнхи. Хэн сүүлд дурлаж, бага хайрласан нь хожигдоно. Хэн түрүүлж залхаад хайрлахаа больсон нь ялагдах болно."

Живон утга учиргүй зүйлс ярьчхаад угаалгын өрөө рүү явав. Хаалга аа хаахаасаа өмнө тэр "Чамайг сайн тоглогч биш гэдгийг мэднэ ээ. Ухаалаг тоглоорой доо Ха Юнхи" гэв.

- Цаг хугацаа л харуулна даа Живон аа. Би сайн тоглогч биш болохоор үргэлж хожигдож ирсэн байх. Гэхдээ чимээгүй ялагч нь байсан юм шүү.

Хэмээн дотроо шивнэлээ. Ким Живоны хувьд түрүүлж дурласан болохоор тэр өөрийгөө аль хэдийн хожсон гэж бодоод байх шиг. Гэвч би жинхэнэ ялагч нь шүү дээ. Намайг оршин тогтнодгийг мэдэхээс чинь ч өмнө би чамд сэтгэлтэй болчихсон байлаа...

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now