.5.

281 41 8
                                    

Би өөрөө учраа олохоор шийдсэн. Гөлөг шиг харцаар хошуугаа унжуулаад гуйна гэж бодсон байх. Эрхэлж нялхраад тэрэндээ уусахад бид хэтэрхий оройтсон мэт санагдахгүй байна уу Живон аа?

"Өөрөө учраа ол" гэсэн хувиралгүй хүйтэн хандлагыг нь тэвчээгүй дээ би шууд л хаалга саван гарч одсон. Тиймдээ ч одоо буудлын цонхоор харагдахгүй газар буюу нөгөө хоёртоо хаягдсан далайн эрэг дээрээ сууж байна. Шинийн 15-ны тэргэл сар мандаж, далайн давалгаа тогтуун байх аж. Тэнгэр цэлмэг тул одод мэлтэлзээд, тунгалаг усанд саран авхай тольдож буй мэт гялбаа нь тусжээ. Ямартай ч энэ шөнөдөө ямар нэг үзэгдэлгүй тайван өнгөрөх юм шиг байна. Хичнээн зун ч гэлээ чийглэг салхи дотор жиндүүлнэ. Зуны нимгэн даашинз юу ч болохгүй нь. Ханиад хүрчихгүй л бол яахав.

Буудлаас гарснаас хойш 2 цаг гаруй өнгөрлөө. Аль хэдийн шөнө дунд 00:00 болжээ. Элдэв янзын араатан амьтан эсвэл гаж донтон байхгүйг бодоход аюулгүй бололтой шүү. Далайн эрэг дээр ийм удаан бээрч суухдаа би юу бодсон юм болдоо? Живон араас гарч ирээд уучлалт гуйн тэврээд орох тухай дотроо найдсан юм биш биз. Хаа нэгтээ хоноглох газар хайхын оронд эрэг дээр унтахыг сонгосон ч байж болно. Би өөрийгөө ойлгохгүй байхад яаж хөндлөнгийн хүн юу хүсэж байгааг минь мэдэх бил ээ.

💭

Хаалттай ч гэлээ хурдны гал тэрэгний буудал дээр ирж суув. Сандал нь хүйтэн л юм гэхдээ хальт нойр авахад бол тохиромжтой.

💭

Бээрснээсээ болоод хөдөлгөөн удааширч, мөн дулаацуулсан газраа л баймаар санагдаад байх юм. Бодол болон суусар нэг л мэдэхэд зүүрмэглэчхэж. Хажууханд сонстох танил хоолойгоор сэрлээ.

"Нүүн аа?"

Эргээд хартал багаасаа кимбабны будаа, далайн байцаа шиг өссөн дотны үеэл маань зогсож байх нь тэр.

- Лукас? Энд юу хийж байгаа юм?

"Нүүн аа?!" гэсээр нялх царайтай том залуу намайг чангаас чанга тэвэрлээ.

- Чи хичээлтэй байх ёстой биз дээ?

"Нүүн аа яагаад ингэтлээ даарчихсан юм? Та бүр чичирч байна шүү дээ! Хар шөнөөр үхсэнээ хийж энд суугаа юм?"

Лукас гадуурх савхин хүрмээ тайлан надад нөмрүүлчхээд элдэв янзын асуултаар булж, хэл ам сугалчих шахна.

- Чи хаана буудаллаж байна?

"Ойн төгөлд найзуудтайгаа майхантай аялал хийж байгаа. Ойрхон 24 цагийн дэлгүүр хайгаад явж байлаа."

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now