.9.

277 38 3
                                    

Юнхиг хаана, хэнтэй амьдардгийг мэддэг байсан ч гэртээ аваачна. Живон түүнийг хоёр гар дээрээ өргөсөн чигтээ цахилгаан шатанд суув. Гэтэл дараагийн давхраас байрны эзэгтэй нарын зөвлөл орж ирлээ.

Нас тогтсон эмэгтэй Живоныг харан их л сониучирхана. "Хөөх манай царайлаг хөрш найз бүсгүйтэй болоо юу даа?" гэхэд дэргэд нь байсан залуухан бүсгүйн царай барайх нь харагдав. Тэр бол энд нүүж ирээд удаагүй ганц бие ээж бөгөөд дотроо Живоныг нууцхан харж явдаг юмсанж. Эзэгтэй нарын зөвлөлийнхөн ч гадарладгийн хувьд Ким Живоны тэвэрт тайван гэгч нь унтаж буй бүсгүйн царайг ганц сайн харчихмаар л байгаа биз. Муу санаагүй ч тэднийг сонсжсон хүйтэн харцнаас болж Юнхиг энгэртээ улам наан чанга тэвэрлээ. Өмнө нь огтхон ч анзаардаггүй байж. Цахилгаан шат Живоны амьдардаг арван давхар хүртэл бүтэн шөнө явах мэт.

Гэртээ орон Юнхиг орон дээр хэвтүүлчхээд шар тайлах эм авчрахаар гарлаа. Живон эмийн санд өнөөх ганц бие ээжтэй таарав. Тэр эмэгтэй "Эхнэр чинь үү?"гэж асуух, ёжлохын хооронд дуугарав. 

Живон "Чамд хамаагүй" гэж хэлэн гарахдаа танихгүй эмэгтэйн  "Харж л байя" гэх хорсолтой харцыг анзаарсангүй.

Yoonhee's P.O.V

Дарсанд хийсэн эм шарталтын процессыг удаашруулдаг тул өглөө бие өвдөхгүй сэрлээ.

Нүдээ нээтэл орны дэргэдэх түмбүүшгэн дээр Живоны багийнхантайгаа авахуулсан зураг харагдав. Хамгийн сүүлд түүнтэй байсан учраас гэрт нь сэрэх тийм ч гайхам зүйл биш. Орноос босон гал тогоонд ортол Живон шөл аягалан зогсоно. 

- Өглөөний мэнд! 

Живон "Бодсоноос цоглог байх чинь."

- Шартаагүй болохоор л тэр. Ямар хоол хийсэн юм?

Живон "Шар буурцагны шөл. Одоохон, сууж бай."

Шөлнөөс ганц амсаад л дотор эвгүйрхэн өөрийн эрхгүй царайгаа хувиргав.

Живон гайхан "Яасан, муухай амттай байна уу? Би хоол хийхдээ тийм ч сайн биш л дээ." 

- Үгүй ээ, аманд архи амтагдаад байна.

Живон "Ха Юнхи ч архичин юм аа." 

- Яасан, тэр чинь тэгээд жигшин зэвүүцэх зүйл юм уу?

Живон "Би тийм утгаар хэлээгүй шүү дээ?"

- Өчигдөр бүр хорсолтой нь аргагүй хэлсэн дээ? 

Уурандаа санамсаргүй хэлсэн үгийг нь мартсан байгаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн ч...

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now