.7.

324 43 18
                                    

Буудалдаа ирэхэд манай хоёр санаа зовсон ч шинжгүй унтаж байх нь тэр.

- Босооч та муу хоёр!

Ари "Дахиад жаахан унтчихъя л даа!"

- Найз чинь цагдаагийн газраас ирж байхад унтаж байгаа юм уу?

Арим "Ханбины найз охинтой ярьчихсан. Одоо зүгээр унт!"

Өөрсдөө хаагуур юу хийж явсан болоод намайг мартчихдаг байна аа? Тэгснээ Хэёонтой танилууд болчихсон ч байх шиг.

Усанд орж, хувцсаа сольчхоод орондоо орлоо. Өнгөрсөн хэдхэн өдөр миний хувьд хангалттай. Лукасыг хүртэл хутгачихлаа. Ямартай ч WayV squad майхантай аяллаасаа буцан энэ буудалд хонож байгаа.

Өглөөгүүр жаахан дуг хийчхээд сэрэхэд аль хэдийн өдрийн хоолны цаг болчихсон байв. Тэгтэл хаалга тачигнасаар хэн нэгэн орж ирэв.

"Нүүн аа!" гэсээр том биетэй залуу өвөрт ороод ирлээ.

- Хөөөе чи одоо ямар жаахан хүүхэд үү? Ийм том болчхоод хэн чамайг дүү гэж итгэх юм!

Лукас "Яасан нөгөөдөхдөө санаа зовоод байгаа юм уу?"

- Чи арай л чанга цохичихсон ш дээ...

Лукас "Намайг цохихоор нь би ганц л зөрүүлсэн дээ уг нь. Ер нь бол Тэн хён, танай нөгөөх хоёрыг л салгах гэж баахан юм болсон доо."

- Нөгөө хүйтэн царайт уу?

Лукас "Харахад тийм ч, халамжтай залуу л даа."

- Тэр яахав чи яах гэж ирсэн юм?

Лукас үг дуугүй энгэрт наалдчих нь тэр. Энэ том залуу бага байхын л эрх дураараа байж билээ. Бидэнд бүхнээ булаацалдан зодолдох үе бишгүй л байлаа. Тэр болгонд алаад хаячихмаар санагдана. Гэтэл одоо амьдралд амсаж болох бүгдийг л хуваалцаж байна.

- Дахиад л муудалцсан уу?

Лукас "Үгүй ээ, эмээг санаад л тэр. Өнөөдөр төрсөн өдөр нь шүү дээ."

Нүдэнд нулимс мэлтэлзээд ирэв. Бид хамгийн том ач, зээ нарынх нь хувьд өвөө, эмээтэйгээ илүү ойр өссөн. Тиймдээ ч тэдний мөнх бусыг үзүүлсэн явдал маш хүнд туссан юм. Хэдий хоёр жил өнгөрч байгаа ч үе үе бодогдоод байна. Тэр үед хүчтэй байхын тулд ганц ч дусал нулимс унагаагүй атлаа хааяахан тодрох дурсамж дэндүү гүн шархлуулах юм. Том болно гэдэг бие дааж эхлэхийг л хэлнэ. Бие даана гэж бид ганцаараа хүчтэй байж сурах л юм уу даа.

Лукас " Нээрээ!!! Мартчихаж. Бүгдээрээ хамт өдрийн хоол идэх үү гэж асуух гэж орж ирсэн юм байна!"

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now