.32.

293 36 22
                                    

Yoonhee's P.O.V

Цэцэрлэгт хүрээлэнд эвлэрсэн өдрөөс хойш нээх их удалгүй бид аялалд гарсан юм. Бидний төсөөлсөн адал явдлаас тэс өөр шийдвэр байсанд бүгд гайхсансан. Учир нь бид Окинава явалгүй шууд л "Нэгдсэн үндэстний байгууллага"-н сайн дурын эмч нарын багт нэгдсэн. Ингэснээр аялангаа сүүлийн тойргоо дүйцүүлэхээс гадна маш их туршлага хуримтлуулах ашигтай.

Зурагт, мэдээгээр гарах бүртээ сүйрлээр дүүрэн байх Ирак улсын Нажаф хотод газардлаа. Энд АНУ-ын агаарын хүчин ба сайн дурын эмнэлгийн баг л байв. Үргэлж дайн тулаан болдог газар болоод ч тэр үү уур амьсгал нь хуурай юм.

Живон "Эндээс хойд зүгт Арабтай хил залгаа маш том элсэн цөл байдаг. Тэндээс амьд гарч ирсэн шувуу ч байдаггүй юм шүү."

- Битгий хүн айлгаад бай!

Живон " Юнхи бид цаг үргэлж буун дуу хадан сум тэнүүчилдэг газар ирчхээд байна. Энд үхлээс ч дор зүйлс их бий. Тэр тусмаа эмэгтэй хүнийг амьтнаас дор үздэг нийгэмд та дур мэдэн надаас хол явж болохгүй."

- Чи л намайг орхихгүй байхад болоо шд...

Живон " Хаяж явдаг нь чи биз дээ?"

- Би хэзээ ч чамайг орхиж байг---

🚨!ТҮГШҮҮР!🚨

Биднийг хүлээн авч угтсан цэргийн командлагч ийнхүү орилно "Бүгд доошоо!!!"  гэхэд саяхан цэлмэг байсан хөх тэнгэрт сүүл мэт утаа униар тархжээ. Энэ бол бөмбөгдөгч онгоцны мөр байлаа. АНУ-н цэргийн хүчнийхэн хариуцсан зурвастаа дайны онгоц харах таагүй байгаа нь мэдээж. Тиймээс тэд биднийг суулган хээрийн хуаран луу яаравчилна. Кино, бодит амьдрал харагдах байдлаасаа адилхан боловч тэс өөр мэдрэмж өгөх аж. Кинон дээр айж, сандардаг бол өөрт тохиох үедээ хүн юу ч хийж чаддаггүй юм байна. Хуаранд очтолоо "Хий дэмий цочирдон зогсож байж дэлбэрч үхэх юм байна." гэсэн бодол толгойноос гарсангүй. Учир нь саяхан болсон явдал намайг ямар тэнэгийг баталчихлаа шүү дээ. Живон татаж доош суулгаагүй бол хамгийн түрүүнд бөмбөгдүүлэх бай нь би ч юм билүү...

Хээрийн хуаран яг л кино дээр гардаг шиг том майхан, асраас бүрддэг аж. Бид эндээ цэргийн хамгаалалтад байрлана. Шаардлагатай тохиолдолд л хот, тосгон руу тоноглолтой цэргийн машинаар явах биз.

✨✨✨

Амралтын буюу унтлагын асар баруун, зүүн гэсэн хоёр жигүүрт хуваагддаг. Баруун нь эрчүүдийн хэсэг бөгөөд зэвсгийн агуулах, машин зэрэг шаардлагатай газартай ойр. Харин зүүн жигүүр нь эмэгтэйчүүдийнх ба эмнэлэг, холбооны байртай залгаатай байв.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now