.3.

318 43 2
                                    

Бүгд "Хосуудын болзоо?!"

Бид гурвын хоолойны өнгө аяс мөн гайхсан харц бүхнийг гэрчлээд өгчих шиг болов.

Хэёон "Яасан? Бүгд амрах гэж ирсэн юм чинь хамтдаа шинэлэг зүйл хийцгээе л дээ."

Нас залуу юм байж ямар зальтай хүүхэн бэ? Харваас янз үзээд байгаа нь илт. Хоёр тэнэг төмстэй хамт жаахан охинд дөнгүүлээд зогсохгүй шүү.

- Би өрөөндөө ороод хувцас хунараа солингоо өглөөнийхөө цайг ууна. Ким Живоноос болж шөнө олигтой ч амарсангүй. Үдээс хойш сэрүү орохоор уулзацгаая тэгэх үү?

Хэёон "Бобби ах аа?"

Бобби "Юнхиг сайн амраах хэрэгтэй байгаа юм аа. Эгч чинь чиний бодож байгаагаас ч сул биетэй хүн."

За бүр өндөр настан болчихлоо. Гэхдээ сул биетэй гэдгээрээ юу хэлэх гэсэн юм бол?

Өрөөндөө орж иртэл нөгөө хоёр маань харагдсангүй. Өчигдөр гарахын өмнө яг байснаараа эд зүйлс нь хаа сайгүй хөглөрчээ. Хоёр балиар амьтан намайг мартчихаад хаагуур яваа бол.

Усанд орчхоод байж байтал хаалга тогших нь тэр. Дөхөж очтол ахиад зөөлхөн тогшив. "Өрөөний үйлчилгээ ирлээ." Айдас үргээгүй тул хаалгандаа бага зэрэг завсар гаргаж хартал үйлчлэгч залуу байлаа.

-Өрөө андуурсан бололтой. Ямар нэг үйлчилгээ хүсээгүй дээ.

"Та Ха Юнхи мөн үү?"

- Тийм ээ.

"Тэгвэл андуураагүй ээ. Өглөө, өдрийн цайг хослуулсан иж бүрдэл болон ил захидал байгаа юм." гэхэд нь хичнээн гайхсан ч оруулав. Үйлчлэгч залуу авчирсан хоол оо ширээн дээр өрж засна.

"Сайхан хооллоорой!"

Ганцаархнаа дүүрэн хоолтой ширээн дээр суулаа. Удалгүй үйлчлэгч залуу ч гараад явав. Аяга, тавгуудыг нэг нэгээр нь сайтар харахад энгийн цэсэд байдаггүй шим тэжээлтэй хоолнууд байх аж. Дэргэдэх бяцхан дугтуйг нээтэл "Алкоголиар хооллоод байлгүй амин дэмээр баялаг юм идэж бай. Ячихсан биетэй болоод ганц Kiku-д уначихсаныг чинь гайхаад байх юм. Бүгдийг нь идэж, уучхаад жаахан унтаарай. Орой 17:00 цагт буудлын төв хаалган дээр уулзъя.

Живон."

Kiku? Сонсож байсан ч хүн ууж болохоор ургамал биш дээ. Ямартай ч Живоны хэлснээр юу ч үлдээлгүй сорлоо. Хоёр төрлийн зутан шөл мөн эмийн ургамалд олон цаг утсан загасыг ч идэв. Лимоны шүүсээр чанасан тоорын цайны араас яг унтахынхаа өмнө цагаан гаагаар хандалсан ногоон цай уучхаад хэвтлээ. Хүн орхоодой мөн цагаан гааг би хоолноос ялгаж иддэг хүн. Яаж ч хичээгээд хамаг хоолны дуршил унтраачихдаг юм. Гэвч хүний биед өгөх ашиг тус нь дуусдаггүй ховорхон ургамлууд шүү дээ.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now