.20.

252 34 20
                                    

Амралтын өдөр үд болтол сайхан унтана гэсэн төлөвлөгөө маань талаар болов. Өглөө жаахан сэрвэлзээд буцаж унтахаар хүчлээд ч болсонгүй. Дэргэд хэвтэж байх ёстой хүн өглөөнөөс хойш тогоо шанага тачигнууллаа. Юу ч хийгээд байгаа юм.

Арай гэж тухаа олон зүүрмэглээд хэвтэж байтал Живон хаалга саван орж ирлээ.

Живон "Юнхи сэрээрэй? Босоорой? Хурдлаарай!!!" сандарсаар орж ирэн хөшиг татаж, цонх онгойлгоход нарны туяа, хүйтэн агаараас болж сэрэхгүй байхын арга алга.

- Яав даа?!

Живон "ЭЭЖ! Ээж ирж байгаа!" гэчхээд гүйгээд гарчхав.

Ээж гэх үгэнд нь бүр мөсөн сэргэчихлээ. Би ч яаран босож усанд орчхоод үс зүсээ янзлав. Ор дэрээ хурааж, Живоныг хоол хийх зуур гэрээ эмхэлж амжлаа. Удалгүй хонх дуугарч гэнэтийн зочин ирснийг мэдэгдэнэ. Зүрх золтой л хагарчихсангүй, одоо ч сандарч бачуурсаар байх аж. Живон хаалга тайлахаар явахдаа зүгээр гэх шиг духан дээр минь үнэсэх нь тайтгаруулж байгаа ч хадам ээж болох хүн шүү дээ?

Хаалга онгойх мөчид орж ирсэн эмэгтэй төсөөллөөс минь тэс өөр нэгэн байлаа. Живоны ээж болохоор жаахан айж байсан ч нэг л тайтгараад явчихлаа шүү. Тэр ээжээсээ огт өөр ч юм шиг.

-С..Сайн байна уу та?

" Сүүлийн хэдэн сар ээж рүүгээ зурвас ч болтугай бичихгүй байсан чинь?" гэчхээд Живон руу жигтэй харав.

Живон "Юу яриад байгаа юм бэ? Завгүй тасагт гараад завгүй л гэсэн биз дээ." амандаа бувтнаж үглэсээр тортой юмыг нь авч, гал тогоо руу орлоо.

Яах аа мэдэхгүй байсан болохоор байгаа газартаа хэсэг зогслоо. Тэгтэл ээж нь "Миний охин ороод ир ээ, үүдний хүйтэн шалан дээр удаан зогсоод доороосоо даарчихна! "

Живон "Та гэнэт хэл чимээгүй ирээд л айлгачихлаа. Манай Юнхи ийм чимээгүй хүн биш шүү."

Ээж "Манай гэнэ ээ? Тийм дээ, хүү минь их л завгүй байсан бололтой шүү."

Живон "ЭЭЖ?!"

Ээж "Ойлголоо доо. Тэгээд та хоёр хэзээнээс хамт амьдарч байгаа юм?" хэмээн над руу харлаа.

- Нөгөө...Юу...

Живон "Өчигдрөөс!"

Тийм бахархмаар байна уу Ким Живон? Гэрлээ ч үгүй байж юу юугүй нэг гэрт орчихоор настнууд юу гэж бодох юм! Энэ хүнд ичих нүүр гэж алга аа.

Ээж "Би тийм хуучинсаг үзэлтэй хүн биш ээ. Харин ч зөв байна. Гэрлэсэн хойноо асуудал үүсгэж хүүхэд өнчрүүлэхгүй, өмнө нь хамт амьдарвал биеэсээ илүү танина. Тэгж байж л эцсийн шийдвэр гарна шүү дээ." яриан дундаа тэр надад шөл аягалж, авчирсан хачруудаа өмнө минь тавилаа.

Sacred lies: Play It Smart |KJW|Where stories live. Discover now